11 НАСТАЙ ХҮҮ 9 НАСТАЙ ОХИНЫ ТОЛГОЙ БОЛОН НҮҮРЭН ХЭСЭГТ ЧУЛУУГААР ГУРВАН УДАА ЦОХИЖ АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨЖЭЭ

Админ
2020/09/11

Энэ сарын сарын 8-ны өдөр The Times of India зэрэг Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дагуу хүү охин хоёр ИнДорэ расу Диад гэх газар хөрш зэргэлдээ амьдардаг байсан аж. Хоёр хүүхэд шинэ ковид-19-ын эсрэг хориг гарснаас хойш онлайн тоглоом тоглож өдрийг өнгөрөөх болжээ. Тоглоомын утга нь арал дээр амьд үлдхийн төлөөх тэмцэл байсан аж.

Цагдаагийн мөрдлөгийн дагуу Өнгөрсөн 7-ны үдээс өмнө хүү охин хоёр онлайн тоглоом тоглож байжээ. Гэтэл хүү охинд байнга хожигдож эхэлснээр хүүгийн уур хүрч эхэлсэн байна. Тэгснээр охиныг эзэнгүй хээр талруу дагуулж яван чулуугаар цохиж охины амь насанд халджээ.

Хүү хэрэг үйлдсэнийхээ дараа гэртээ харин хэдэн цагийн турш угаалгын өрөөндөө нуугджээ. Энэ хооронд охины эцэг эх хүүхдээ хайж эхлэн цагдаад мэдэгджээ. Охин хүү хоёрыг хамт явахыг харсан гэрчүүд хаашаа явж байсныг цагдаа нарт зааж өгөв.

Ингээд охины эцэг эх цагдаа нарын хамт эзэнгүй хээр талруу очисноор амьсгал хураасан охиныг олжээ. Цагдаагийнхан эхэндээ хүүг сэжиглээгүй боловч хүүгийн гэр бүлийн нэг гишүүн хүүг угаалгын өрөөнд нуугдаж байсан талаар хэлснээр хүүг мөрдөн байцааж эхэлжээ.

Хүү хэлэхдээ тоглоомд хожигдлоо гэж намайг шоолж бүр миний тэжээвэр хулганыг алснаар миний уур хүрч энэ хэрэг эхэлсэн гэжээ. Цагдаагийн газраас мэдэгдлийн дагуу хэргийн мөрдөн байцаалт бүрэн дууссаны дараа хүүг  Хүүхдийн засан хүмүүжүүлэх газар луу явуулах ажээ.

Энэтхэгийн цагдаагийн газраас эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдийг онлайн тоглоомд донтож бодит мэт төсөөлөх, мөн зан авирын өөрчлөлт орохоос хамгаалж хараа хяналтаа сайжруулна уу хэмээн анхааруулжээ. Энэтхэг улс  нь ковид 19-ын хорио цээр багасаж байгаа ч сургуулид одоогоор хаалттай байгаа ажээ.

Монгол Улсын хувьд мөн адил удаан хугацаанд сургуулиуд хаагдсан. Энэ жилийн 9 сарын 1-ээс эхлэн ковид 19-ын түр журмын дагуу 3 өдөр танхимаар 2 өдөр зайн сургалт явуулахаар болж хүүхэд багачуудын нар нь гарч байгаа билээ. Тиймээс иргэд та бүхэн энэхүү цар тахлын үед хүүхэд багачууддаа анхаарал тавьж гэртээ олон цагаар юу хийж ямар тоглоом тоглож байгааг нь анхаарахад илүүдэхгүй биз ээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна