ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИД ХИЛИЙН ЦААНА БАЙНА

Админ
2020/09/11

“Эх оронч үзэл” гэдэг нь төрөлх нутгаа хайрлах хайр юм. Үгийн уг гарал нь patris гэсэн грек үгээс үүсэлтэй бөгөөд Эцэг гэсэн утгатай. Монголчууд ахуй амьдралдаа тэнгэр эцэг, газар ээж гэж сэтгэдэг байсантай холбоотойгоор төрөлх нутгаа “эх орон” хэмээсэн байж болох юм. Улс үндэстэн бүр соёл, шашин шүтлэг, сэтгэлгээний арга нь өөр өөр байдагтай нэгэн адил тэд “патриотизм”гэж ярихдаа дэндүү өөр өөр утга санаа агуулдаг байна. Заримдаа патриотизмыг үндэсний үзэлтэй утга дүйцүүлэн хэрэглэх явдал байдаг ч үндэсний үзэл нь эх оронч үзэлтэй холбоогүй. Эртний грекүүд эх оронч үзлийг үндэстэн-улс гэхээсээ илүүтэй хэл, шашин шүтлэгтэй холбон авч үздэг байжээ. Тэгвэл Монголчууд бид жинхэнэ эх орончид мөн үү? Эх хэл, өв соёл, өмссөн зүүснээсээ авхуулаад Эх орныхоо бидэнд өгсөн баялаг, гайхамшигт зүйлсийг өнөөдөр хүртэл авч явж чадаж байна гуу гэсэн асуулт Монголчууд бидний урд тулгарах байх. Жишээлбэл Холливүүдийн кинонд Америк улсын хэл, соёл, оффис хувцаслалт, түүх, идэж буй хоол, ууж бүй зүйлс гээд тэр чигээрээ л Америк гэх улсын  хэв маягыг шингээж өгдөг. Мөн Энэтхэг кинонд ч бас тэд үндэсний бүжиг, үндэсний хувцаслалт, хоол хүнс гээд өөрсдийн улс орны хамгийн давуу тал зүйлсийг шингээж хийдгээрээ өнөө цаг үеийн техник технологио өв соёлтойгоо уусгадаг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Америкийг жишээ авахгүйгээр Урд хөрш хятадаас, Монголчуудын очиж ажиллахыг хүсдэг Солонгосоор жишээ татая л даа. Хятад дуу, Хятад кино, Хятад хүн ямар байх агуулгыг төр засаг нь шийдэж Ази тив бол Хятад улс юм гэх мэт мессежийг янз бүрээр л өгдөг гэдгийг залуус бүгд мэднэ. Тэгвэл Солонгос улс алдарт сөжү, Кпоп урлаг, Стиль имиж, үндэсний хэв маяг, түүхэн газар өв соёлоо медиа салбараараа дамжуулж улс үндэстнээ гайхуулдаг. Харин Монголчууд бидэнд юу байна вэ? Бид Хятадын хажуунаас зугтмаар байгаа гэх хүсэл үү? Сошил орчноор Хятад хүмүүсийн бичлэг тавиад үзэн ядах тэр амбиц уу?   Яг үнэндээ бол Жинхэнэ эх орончид Хилийн цаана байна. Тэд бол ӨвөрМонголчууд. Бидний хамгаалах ёстой эх хэлийг, бидний хамгаалах ёстой өв соёлыг, бидний хамгаалах ёстой шашин шүтлэгийг тэд бидний өмнөөс хамгаалж байгаа учраас өнөөдөр үр хүүхдүүд нь сурч боловсорч чадахгүй, өөрсдийн сурсан хэлээрээ ч чөлөөтэй ярьж чадахгүй явна. Ийм хүнд үед Монголчууд бид тэднийг сошилоор дэмжээд суух уу? Төр засгийн удирдлагууд нь Шоубизнес мэтээр хүлээн авч энэ бүхэнд Попрох уу? Эцсийн хариултыг уншигч танд үлдээе. Язгуур.МН-ын хамт олон.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна