Д.Сумьяабазарын таалалд нийцээгүй сонгуулиас жийгдсэн МАН-ын төлөөлөгчид хэн бэ?

Админ
2020/09/11

Намрын дунд сарын билэгт сайн өдөр болох Нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэлжээ. Тэд энэ сарын 17- ны өдөр сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд сөрөг хүчин болсон Ардчилсан нам улс төрийн намуудтай зүүн , баруун огт хамаарахгүй нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Х. Баттулгын ивээл дор орж байгаа бол Монгол Ардын нам Нийслэлийн иргэдийн хурлын 35 төлөөлөгчийнхөө 24 –ыг тойрогтоо “ Хангалтгүй “ ажилласан гэдэг үнэлгээгээр Нийслэлийн МАН –ын дарга Д. Сумьяабазар жийсэн байна. Нэр дэвшиж чадаагүй нөхөд дотор Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан болон Нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогч багтсан. Мөн Нийслэлийн иргэдийн хурлын жийгдсэн гэх 24 төлөөлөгч нь Улаанбаатар хотын төрийн өмчит томоохон компаниудыг удирдаж байсан гээд бодохоор МАН өнгөрсөн 4 жил Нийслэл Улаанбаатар хотод “ Хангалтгүй “ ажилласан гэдэг нь нотлогдоно. “Аз жаргалтай хот” хөтөлбөр нь ч амжилттай хэрэгжиж чадаагүй гэдгийг иргэд сонгогчид ам уралдан хэлж, цахимаар сэвж байна. Намын даргаасаа сонгуулийн мандат авч чадаагүй 24 нөхөр нь Нийслэлийн МАН –д жигүүр болгон ургах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл хамгийн хариуцлагатай сонгуулийн босгон дээр МАН эрх мэдлийн төлөө хагарч, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах магадлал буурчээ. Аргаа барсан МАН-ын дарга , Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх төрийн яамдуудын үйл ажиллагаатай танилцах нэрээр сонгуулийн далд сурталчилгаа хийж, гэрлийн хурдаар уруудаж байгаа намын рейтингээ өсгөх гэж чармайж байна. Гэхдээ орон нутгийн сонгуульд эн тэнцүү суудалтай байх талаар төрийн ордонд дээд түвшинд яриа өрнөсөн сураг ч дуулдана. Тиймээс Х. Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн суурь багаа өөрийн зөвлөх Пүрэвдаваагаар бэлдүүлж эхэлсэн байна. Нийслэлийн Ардчилсан намын тамга тэмдэгийг авсан тэрээр “ Нийтийн тээврийг үнэгүй” болгоно хэмээн мэдэгдэх болсон нь эрх мэдэлтэний ивээлтэй холбоотой юм. Нийслэлийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан МАН-ын гишүүд энэ удаагийн сонгуульд ХҮН болон АН эвсэлийг далдуур дэмжинэ гэдгээ “ Хангарьд” ордонд ярьж явна. МАН- аас нэр дэвших эрх авч чадаагүй НИТХ-ын төлөөлөгчид... 1. Д.АМАРБАЯСГАЛАН Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2. Ш.АНХМАА Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд 3. Ц.БАЙГАЛМАА Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч,МАН –ын бүлгийн дэд дарга 4. Б.БАТНАСАН Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч 5.Д.БАЯРСАЙХАН Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга 6. П.БАЯРХҮҮ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч_. Дэд бүтэц, гэр хороололын хөгжил хариуцсан орлогчоор 2016-2019 он хүртэл ажилласан 7.Б.БЯМБАДОРЖ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Хот тохижилтын газрын дарга 8. Ч.ГАНТУЛГА Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга 9. Д.МӨНХЖАРГАЛ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын орлогч 10. С.МӨНХЧУЛУУН Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга байсан. 2019 МАН-ын гишүүнээс хөөгдсөн. 11. Б.ОТГОНСҮХ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч 12. Ц.САНДУЙ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, НИТХ-ын даргаар ажилласан. Нийслэлийн МАН-ын дарга асан. 2016 оны сонгуулиар Нийслэлд үнэмлэхүй ялалт авчирсан. 13. Х.ХАТАНБААТАР Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч , Монголын оюун ухааны академийн захирал 14. Б.ЦОЛМОН Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Автобус-1 баазын дарга Т.ЦЭРЭННОРОВ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Геодезийн газрын дарга 16.С.ЭРДЭНЭТУУЛ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал 17. М.ЭРДЭНЭТУЯА Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч 18. Ш.ҮНЭНБАТ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч   Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нөхдөөс нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан, Багануур дүүргийн засаг дарга Сандаг- Очир, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга А. Бат-Амгалан нар УИХ-ын гишүүн болсон байна. Хан- Уул дүүргийн засаг дарга Ж. Алдаржавхлан л аз дутаж сонгогдоогүй болохоос биш Нийслэлчүүд угтаа анхан шатанд нь сайн ажилласан иргэдийн хурлын төлөөлөгчидөө УИХ-ын хариуцлагатай сонгуульд дэмжсэн. Харин энэ удаад хэний ч танихгүй , даргын цүнх баригчид болон намдаа мөнгө хандивлагчид МАН өндөр оноо авчирах нь эргэлзээтэй байна. Эхнээсээ Баянгол дүүрэгт нэр дэвшигч Д. Гангамөрөн нь автомашиндаа хоол хийхийг уриалж, түгжрэлийг шийдэхгүй гэдгээ зарлалаа. Энэ бүхнийг тооцохоор нийслэлийн сонгууль МАН-ын шүдний өвчин болно. Нийслэлчүүд МАН- тай “ Хүчээ нэгтгэх” эсэхээ мэргэн ухаанаараа удахгүй шийднэ.   Мөн дээрх 18 нэр дэвшиж чадаагүй МАН-ын нөхөд дунд байгаа онцлох хүн бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан. Түүнийг хүмүүс энэ удаагийн Орон нутгийн сонгуулийг удирдаж багаа авч орно гэж ярьж байсан ч түүний хүссэнээр болоогүй. Гэхдээ энд нэг зүйл байгаа нь шинээр батлагдсан үндсэн хуульд Хот,аймаг, орон нутгийн дарга нарыг зөвхөн Ерөнхий сайд сонгоно гэсэн заалт байгаа. Мөн Хот аймгийн дарга болох хүн Нийслэлийн төлөөлөгч байж болохгүй гэсэн заалт ч багтсан. Тиймээс Д.Амарбаясгалангийн хувьд Орон нутгийн сонгуульд дэвшихгүйгээр ялсан тохиолдолд Хотын Даргын суудалд суух тохироог хийсэн байж магадгүй юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна