Монгол Улсын Аварга Э.Оюунболд анх 2019 оны наадмын өмнө 3 сарын хугацаатай Киргиз улсруу бэлтгэл хийхээр явсан байдаг. Тухайн үедээ Багш Баттогтохтойгоо хамт явж бэлтгэлд гараад допинг хэрэглээгүй бөгөөд Монголд ирээд наадмын өмнөхөн чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батнямтай хамт байх хугацаандаа Допинг хэрэглэсэн нь тогтоогджээ.
Энэ тухайгаа Улсын аварга Киргиз хамт явсан багш Баттогтохруугаа хэлж байсан нь өөрийх нь хувь чатаар нотлогджээ.
Киргиз улсад бүтэн хаваржин бэлтгэлийг нь хангасан багш Баттогтох нь шавиа допинг хэрэглэсэн гэхэд нь зэмлэсэн бөгөөд түүнд зөрүүлээд гар хүрсэн гэх ч мэдээлэл олон нийтийн дунд явж байна. Үүнээсээ болж багш нь шархалсандаа Аваргаас эмчилгээний зардал шаардсан нэхэмжилсэн бөгөөд үүнд нь хариу өгөөгүй учраас багш нь допинг хэрэглэсэн тарианых нь зургийг бусад бөхчүүдрүү явуулжээ.
Тухайн тариаг хэрэглэсэн тохиолдолд "нисэх мэт" мэдрэмж авна гэч чат бичсэн байгааг та доорх баримтаас үзээрэй.
Эх сурвалж: ЗАРИГ.МН
Сэтгэгдэл бичигдээгүй байна