БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал Өвөрмонголчуудын тэмцэлтэй хамаатай юу?

Админ
2020/09/12

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 2-р сард цар тахлын үеэр хийсэн айлчлалын хариу гэж яригдаж байна. Гэсэн хэдий ч нэгхэн өдөр Монгол улсад айлчлах бөгөөд айлчласныхаа хариуд 14 хоног Монголд тусгаарлагдах юм. Энэхүү айлчлал хөтөлбөрийн дагуу 1 хоногийн үйл ажиллагаанд анхаарах бус тусгаарлагдах 14 хоногийн үеэр нууц уулзалт хийх санаа манай улсын зарим нэг томчуудад байгаа гэх зурвас хөвөрч эхэлсэн юм.
Хэдйи энэхүү айлчлал Манай улсын хувьд томоохон айлчлалын нэгт тооцогдох ч угтаа 1 хоног айлчлахын тулд яагаад 14 хоног тусгаарлагдах шаардлагатай вэ гэх асуулт гарч ирнэ.
Түүний айлчлалын хөтөлбөр эцэслэн гараагүй хэдий ч албаны эх сурвалжуудын хэлж байгаагаар тэрээр Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзахын зэрэгцээ Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай уулзах нь тодорхой болсон юм.
Зарим хүмүүсийн хэлж байгаагаар Хятадын коммунист намын дарга Си Жинь Пин Монголд айлчлал хийхийн өмнөх бэлтгэл ажил байж магадгүй ч гэж хэлж байгаа юм.
Яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, Өвөрмонголчууд бичиг үсгээ хамгаалж тэмцэх үеэр айлчлал хийгдэж байгаа вэ гэх асуудал хэн хүний толгойд орж ирэх нь дамжиггүй. Тухайлбал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНХАУ-руу тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлал хийж 1000 айлын орон сууцны хөрөнгө мөнгө татаж үүгээрээ ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа босгосон гэх цуу яриа байдаг. Мөн үүний араас яригдах бас нэг том сэдэв бол Өвөрмонголчууд бидний хамгаалах ёстой эх хэл, өв соёлын төлөө Хятадын дарангуйлалд автахгүйн төлөө тэмцэж байгаа үеэр энэхүү айлчлал хийгдэж байгаа нь онцлог.   Энэ бүхнийг айлчлалын үеэр манай улс төрчидтэй ярихгүй байх боломжгүй. Тиймээс энэ бүхнийг Хятадын гадаад хэргийн сайдын айлчлал тайлах бөгөөд манай улс төр, засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэж эхлэв үү?, Өвөрмонголчуудын эх хэлний тэмцлийг дэмжих үү? Үгүй юу гэдгийн хариуг тун удахгүй бид мэдэх биз ээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна