С.Амарсайхан хотын дарга байхдаа хандивын мөнгийн шагнал болгож тараасан уу?

Админ
2020/09/12

Усан оргилуур, талбайн урд талын гудамжнаас өөр урдаа барих зүйлгүй Хотын дарга бол С.Амарсайхан. Яагаад тэгж байна вэ гэхээр Яармагын гүүр, Олимпын гүүр гэх мэт хамгийн том бүтээн байгуулалтууд Ж.Эрдэнбатын засгийн газар хийж байсан буюу тухайн үеийн Хотын дарга асан Су.Батболдын хийсэн ажлууд юм. Харин С.Амарсайхан бүх ажил нь 100 хувь бүтэхийн даваан дээр суудлаас нь унагаж бүхийл туузыг хайчилж бүх шагналыг өөр дээрээ нааж ёстой л үүл баатарын араас баатар цол авчаагүй. Тэгвэл хотын дарга С.Амарсайханы талаар нэгэн баримт ил болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал Тэрээр өнгөрсөн 5-р сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүрэгт Коронавирусын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилт зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл очиж магтсан. Тэр үед энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан хүн бол С.Амарсайхан бөгөөд хөл хориог, амжилттай зохион байгуулсан, маш их идэвх чармайлттай ажилсан нэрээр Covid-19ын хандиваар цугласан мөнгийг албан тушаалтан бүрт 1,1 сая төгрөгөөр шагнах гэх мэдээлэл задарчээ. Энэхүү асуудалд одоогийн хотын даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хотын менежер Т.Гантөмөр, Тамгын газрын дарга Ц.Уртнасан тэргүүтэй нийт 20 гаруй албан тушаалтныг Улсын Онцгой Комиссын дансанд төвлөрсөн хандиваас 21 гаруй сая төгрөгөөр шагнасан байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна