“НОМЫН БАЯР 2020” АРГА ХЭМЖЭЭГ УЛС, ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Монгол Улсын ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр" тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулах гэж байна.
Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн соёл, урлагийн газар болон Боловсрол, соёл урлагийн газрууд, Монгол Улсын Үндэсний болон хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн компаниудтай хамтран “Номын баяр 2020”-ыг улс, орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Номын баярын өдрийн нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 19-ний Бямба гарагт 11 цагаас нийслэл, аймаг, орон нутагт нэгэн зэрэг эхэлнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна