Монгол Улсын шадар сайд Я. Содбаатар: Хичээл сургуулийн үйл ажиллагааг хэвийн болголоо гэж тайвширч болохгүй.

Админ
2020/09/15

Монгол Улсын шадар сайд Я. Содбаатар:  Хичээл сургуулийн үйл ажиллагааг хэвийн болголоо гэж тайвширч болохгүй. “ Маск”-аа  зүүж, ариун цэврээ сахин хамгаалахыг ард нийтдээ уриалж байна: Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я. Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.  Мөнхсайхан, Онцгой байдлын  Ерөнхий газрын дарга Д. Ариунбуян болон  улсын онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд  сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.  Уулзалтын эхэнд  Монгол Улсын шадар сайд Я. Содбаатар хэлэхдээ  “ Засгийн газрын ээлжит хуралдаанаар  9 дүгээр сарын 21- нээс  ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, хүмүүжлийн ажил хэвийн болно. Мөн их дээд сургуулиудын  танхимын хичээл эхлэх хугацааг  наашлуулсан шийдвэр гаргасан.  Урлаг соёл, спорт болон  үйлчилгээний байгууллагын  ажиллах  горимыг хэвийн болголоо.  Ингэснээр  Монгол улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм цуцлагдсан гэсэн үг биш. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг  10 сарын 31 хүртэл сунгасан. Гэхдээ  Коронавирусын халдварыг дотооддоо алдаагүй учраас ийнхүү үе шаттайгаар   зарим салбарт дэглэм буулгасан““гэдгийг тайлбарлалаа.  Иймд иргэд тайвширч болохгүй.  Маскаа зүүхийг  Улсын онцгой комиссын даргын хувьд уриалж байна гэсэн юм.  Эрүүл мэндийн байгууллагын  эрсдэлийн үнэлгээгээр  Коронавирусын халдвар тархаж  болзошгүй өндөр эрсдэлтэй хэвээр байгаа  хэмээн салбарын сайд  Т. Мөнхсайхан ярьж байна.  Эрүүл  мэндийн салбар эрсдэлийн үнэлгээгээ ямагт хийж байна.  Энэ үнэлгээгээр  коронавирусын халдвар  Улаанбаатар хотод тархалаа гэж  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар тооцоход  эрчим эмчилгээний ор 235 хэрэгтэй байна.   Нийслэл хотод өнөөдөр хэвтэн эмчлүүлэх 6040 ор, эрчимт эмчилгээний 282 ор бэлэн байгаа гээд   эрүүл мэндийн салбарынхан  өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байна.  Нөгөө талаар  сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн болж байгаатай холбогдуулан байнга “ Маск” зүүж хэвших. Хүүхдээ  ханиад томуунаас давхар хамгаалах шаардлага бийг ч онцоллоо.  Зангиагүй уулзалтын үеэр  хэвлэлийнхний асуусан зарим асуулт, хариултыг тоймлон хүргэе. Эдийн засгаа сэргээх ажилд Засгийн газар хэр анхаарч байна вэ Я. Содбаатар... Монгол улс дотооддоо коронавирусын халдварыг алдаагүй нь үр дүнд өнөөдөр ийнхүү зарим салбарын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг засгийн газар гаргасан. Эдийн засгаа ч сэргээх чиглэлээр ажиллаж, “ Ногоон гарц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нүүрс, зэс гээд түүхий эдийн тээвэрлэлтийг сэргээсэн төдийгүй  томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах гадаадын зөвлөх багийн дарга, инженерийг  Монгол улсад нэвтрүүлэн ажиллаж байна.  Гэхдээ энэ тоо  хэдэн зуу хол даваагүй . Дарханы авто замын төсөл, Газрын тосны үйлдвэр гээд нэрлэж болно. Гол нь энэ төслүүдийн дарга, зөвлөх инженерийг монголд нэвтрүүлж байна.  Ер нь бол  1 сарын визтэй гадаадын иргэд  манай улсад нэвтрэх боломж байхгүй. Учир нь визийн хугацаа тусгаарлалтад байгаад дуусна.  Тиймээс  жилийн визтэй, засгийн газар хоорондын төсөл болон томоохон бүтээн байгуулалтын ажлын чиглэлээр зарим гадаадын иргэд нэвтэрч, тусгаарлагдаж, дараа нь ажлаа хийж байна. Иргэдээ гадаадаас авчрах ажил хэр эрчимтэй хийж байгаа вэ. Я. Содбаатар:Иргэдээ гадаадаас  татан авах ажлыг эрчимтэй хийж байна.  Хамгийн хүндрэлтэй газар бол  БНСУ  байна.  МИАТ  компанитай хамтран  хэд хэдэн нислэг хийхээр төлөвлөсөн.  Тусгаарлах байрнуудын тав тух, үйлчилгээнд ч онцгой анхаарч ажиллаж байна.  Иргэдээ татан авах ажил эрчимтэй хийгдэж байгааг хэдхэн тооноос харж болно. Тусгаарлах байранд авч байгаа иргэдийн тоо эрс өсч байна. Хагас жилийн өмнө   сард 900 хүн тусгаарлаж байсан бол өнөөдөр сард  4400 болж өссөн байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед  нислэгийн компаниуд, мэргэжлийн байгууллагууд хүнд нөхцөлд ажиллаж байна.  Өвчний халдвар авсан иргэдийг тусгаарлах,тандалт явуулах, тасралтгүй хяналт тавих, өөрсдөө ч тусгаарлалтад орох гээд амаргүй байгааг ард иргэд мэдэж байгаа.. Хүнд байна гээд хойш суухгүйгээр  хилийн чанадаас иргэдээ татах ажлаа улам эрчимжүүлнэ. Хичээл сургууль орж, баар цэнгээний газрууд нээгдэхээр иргэд хөл хорио цуцлагдлаа гээд үзээд эхэлнэ.    Гэнэт коронавирусын халдвар  дэгдвэл яах вэ.. Улсын онцгой комиссын  анхаарч байгаа асуудал энэ. Бид гэнэт хуралдаад хичээл сургууль нээгээд байгаа зүйл байхгүй.  Боловсролын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг хөдөө орон нутгаар ажиллаад ирлээ.  Хичээлийн байр, дотуур байрны  асуудлууд бүгд  шийдэгдсэн байна.  Нөгөө талаар олон улсын мэргэжлийн байгууллагын зөвлөж байгаагаар хичээл сургууль, соёл хүмүүжлийн ажлыг нэг зэрэг нээж болохгүй гэсэн. Тиймээс бид шатлалтайгаар  танхим, теле хичээлийг хослуулж, аажмаар нээж байна. Улсын онцгой комисс, засгийн газар судалгаанд үндэслэн, дотооддоо  өвчин тархаагүй учраас ийм шийдвэр гаргасан. Одоо эцэг эхчүүд  үр хүүхдэдээ сайтар анхаарал тавьж, “ Маск” тогтмол зүүлгэх  ёстой. Ингэж бид ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлнэ. Нөгөө талаас   ерөнхий боловсролын сургуулиуд энэ хичээлийн жилээс  3 улирал хичээл орно. Эхний улирал 9.1-12.24 хүртэл үргэлжилж , сурагчид  12 сарын 24- нээс 2 сарын 1 хүртэл амарна. Энэ үе бол ханиад томууны ид дэгдэлтийн үе гэж тооцож байна. 2 дахь улирал нь  2 дугаар сарын 1-нээс  3 сарын 29 хүртэл хичээллээд  7 хоног амарна. 4 сарын 7-ноос 6 сарын 1 хүртэл  гуравдугаар улирал хичээллэхээр тооцсон гэдгийг хэлэе.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна