Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа харьяа яамныхаа ажилчид төрсөн өдрийн мэнд хүргэжээ.

Тэрээр уг төрсөн өдрийн мэндчилгээндээ төрийн тамга ашигласан гэж нилээдгүй шуугиан татсан. Өөрөө ч үүндээ дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй гэдгээ хэлж. Хүний хорвоод хүн болж төрсөн нэгэндээ талархал илэрхийлж, сайн ажилласан нэгэндээ баяр хүргэж болно. Үүнийгээ ч тэрээр хүнд урам өгч, ажилтан бүрээ ажилдаа дуртай байлгахын тулд хийсэн мэтээр тайлбарласан.

Үүнд нэг логик алдаа гарна. Үнэхээр ажилчдын төрсөн өдрийн мэндчилгээ, аль эсвэл ямар нэгэн урам зориг өгөх зүйлсд төрийн тамга дарагдаж байж тухайн хүн урам зоригоо авах уу? Эсвэл төрийн тамга дарсан дараагүй өрөөндөө хүлээн авч уулзаад баяр хүргэхэд болох уу гэх мэтчилэн маш олон асуултууд гарч ирэх байх. Гэхдээ үүнд ч гэсэн хуулийн гаргалгаа байдаг. Учир нь Монгол улсын хуулийнд Төрийн Бэлгэ Тэмдгийн тухай хууль байдаг бөгөөд сайдын хуулийн мэдлэг дутав уу? Эсвэл хөнгөхөн попров уу гэдэг л асуудал болж үлдэнэ.
Тиймээс та бүхэнд Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн багахан хэсгээс хүргэе.
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх журам болон Төрийн дууллыг хуульчлан бататгахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдэг
1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг,далбаа, тамга, дуулал /цаашид "Төрийн бэлгэ тэмдэг" гэх/ мөн.
2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
З дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль тогтоомж
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна