Ачааны машины араас мөргөсөн “Мерседес бенз”-ийн жолооч 18 настай эрэгтэй газар дээрээ нас баржээ

Админ
2020/09/25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын зүүн талд Зам тээврийн осол гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 00:25 цагт өгчээ. Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 00:47 цагт очсон байна. Хэргийн газарт очиход “Мерседес бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөсөн байдалтай байсан ба суудлын автомашины жолооч Д /18 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Алба хаагчид 13 минут ажиллаж цогцсыг гарган авч Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна. Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна