Цагдаагийн албан хаагчид дахин нэгэн аймшигт гэмт хэргийг илрүүллээ

Админ
2020/09/25

ДАХИН ХАРАМСАЛТАЙ ГЭМТ ХЭРЭГ...
Амь хохирогч эмэгтэй 54 настай "Н" нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэж түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлжээ.
Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад амь хохирогч Н-ийн цогцос энэ сарын 18-ны өдөр СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олдсон.
Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай "Н"-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа.
Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна