Сонгуулиар олон мянган нэр дэвшигчдээс ялгарч харагдахын тулд нэр дэвшигчид янз бүрийн үйлдэл хийдэг.
Тухайлбал өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Бие тамирын видёогоор олонд танигдаж авсан Ерөнхийлөгчийн зөвлөл, Би танай гэр бүлийн гишүүн гэх уриа үг гэх мэт маш олон зүйлийг л иргэд үзэж инээх нь инээж шоолох нь шоолж явсан.
Харин энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар “Pororo ч намайг сонгоно” гэх уриагаар МАХН-аас нэр дэвшиж байгаа Байгал гэх эмэгтэй олны анхаарлыг татав. Олон ч сонин сэтгүүл, зурагт радиогоор үүнийгээ тайлбарлаж “Хүүхдүүд Пороро-н ертөнц шиг гэгээлэг амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүссэн” учраас ийм самбар ашигласан гэж ярьж явав.
Үүнийг иргэд зарим нь зөв гэж хүлээж авч байгаа ч зарим иргэд ПИ АРын нэг арга заль гэж хүлээж авч байна. Гэхдээ яг жинхэнэ үнэн бол Поророгийн зургийг тавьж нэрийг нь ашиглаж компанит ажилд өрсөлдөх нь жинхэнэ оюуны хулгай юм.
Учир нь Жижигхэн пэнгүйн Пороро нь Бүгд найрамдах Солонгос улсын бүтээл бөгөөд эзэмшигчээр нь iconix entertainment, Educational Broadcasting system, Channel One Russia, SK Broadband нар хийдэг байна. Мөн Пороро хүүхэлдэйн кинонд
Lee Soon, Mi Ja Lee, Jeong Mi-Sook, Kim Seo-Yeong гэх хүмүүс дуу оруулж тоглодог бөгөөд анхны анги нь 2003 оны 11-р сарын 27нд гарч байж. Харин манай Орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Байгал гэх эмэгтэй БНСУ-ын Пороро хүүхэлдэйн киног бүтээгч нараас компанит ажлын үеэр Пороро гэх нэр болон түүний зургийг ашиглах зөвшөөрөл авсан болов уу?? Эсвэл улс төрийн сонгуульд Оюуны хулгай хийж өрсөлдөж байна уу? Энэ бүхний хариуг Сонгуулийн Ерөнхий Хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар, Оюуны өмчийн газраас хариу иртэл хүлээх л үлдлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна