АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛГОНО ГЭЖ СУМЫН УДИРДЛАГУУД МӨНГӨ ЗАВШДАГ УУ?

Админ
2020/10/05

Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга Д.Жаргалмаа, ЗДТГ-ын А.Цэдэниш нар 2019 оны 12-р сард тус сумын 3-р багийн малчин, 1-р багийн малчин Д.Дашням, Л.Монголхүү нараас аймгийн аварга малчин болгоно гэж амлалт өгч хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй байна. Сумын удирдлагууд нь хувийн дансандаа 2 орчим сая төгрөгийг 2 малчингаас 2 тийш хувааж авчээ.   Үүнийхээ араас тухайн жилдээ Аймгийн аварга малчин болгоно гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд хуурамч аймгийн аварга малчны шагнал хэвлүүлж тухайн мөнгө өгсөн малчдын гэрт нь очиж олгожээ. /Малчин Д.Дашнямд өгсөн хуурамч шагналын зургийг хавсаргав/   Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга Д.Жаргалмаа, ЗДТГ-ын А.Цэдэниш нар нь Төв аймгийн ЗДТГ-ын шагналын материал хэвлүүлсэн хэвлэлийн үйлдвэрт аймгийн ИТХ-ын дарга болон Төв аймгийн Засаг даргын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар ашиглан хэвлүүлж өгчээ. Энэхүү аргаараа тэд 2017 оноос өнөөдрийг хүртэл Мянгат малчдаас бэлнээр болон хувийн дансуудаараа үргэлж мөнгө авсан байж болзошгүй гэж нутгийн малчид үзэж байна. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Малчдын гомдлын дагуу тэд   "2018 онд сум байгуулагдсаны 95 жилийн ой, 2019 онд Норовчоймплэн хийдийн 390 жилийн ойн хандив нэрээр болон суманд хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Миллениум сторм ХХК гэх зэрэг ААН байгууллага, хувь хүнээс мөнгө авч завшсан байж болзошгүй тул Д.Жаргалмаа, А.Цэдэниш, Э.Пагмадулам, П.Даваа нарын хувийн дансны 2017-2020 оны орлогын гүйлгээг шалгаж өгнө үү" гэж хүсэлт тавьжээ.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна