НЭГ ХҮНИЙ ЗӨВ ҮЙЛДЭЛ ОЛОН ХҮНД ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ АВЧИРДАГ
Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байршуулсан нэр дэвшигчийн сурталчилгааны самбар явган хүний замыг таглаж тавьсанд иргэд дургүйцэн олон нийтийн сүлжээнд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Уг явдал нь Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 41.9-т “Зурагт самбар, дэлгэцийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчид аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно” гэснийг зөрчжээ.
Уг зөрчлийн бодит байдлыг баримтжуулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэн Н.Отгонбилэг мэдээллийг шуурхай явуулснаар хариу арга хэмжээг хурдан авах нөхцлийг бүрдүүлсэн юм.
Үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ талархан хүлээн авч, иргэний үүргээ сайн биелүүлсэн явдалд баярласнаа илэрхийлэн иргэн Н.Отгонбилэгт олон нийт, хэрэглэгчдийн өмнөөс “Талархал” гардууллаа. Шөнө гэхгүй цаг гарган ажиллаж бидний ажилд дэмжлэг үзүүлснээр Төрийн үйлчилгээг иргэн бүрт 24 цагаар хүрдэг байх давуу талыг бий болгож байна.
Энэ нь ИРГЭН – ТӨР хоёрын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үйл явдал боллоо.
Эх сурвалж: ШӨХТГ

Сэтгэгдэл бичигдээгүй байна