Яармагийн зам дээр бага насны хүүхэд автомашинд дайруулжээ

Админ
2020/10/08

Өнөөдөр өглөө 08:19 цагийн үед Яармагийн зам дагуу байрлах \British school\ хойд гарцан дээр 10 настай хүүхэд “Honda CR-V” маркийн автомашинд дайруулсан зам тээврийн осол бүртгэгджээ. Энэ талаар ТЦА-аас тодруулбал, хүүхдийн биеийн байдал тогтвортой, ил харагдах шархгүй бөгөөд эмнэлэгт хүргэгдэн нарийн шинжилгээнд хамрагдаж байгаа аж. Ташрамд дурдахад энэ сарын 5 Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр “BMW X3” маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна