Монголын The HU рок хамтлаг Shoog Shoog дууныхаа шинэ клипийг үзэгчиддээ сонирхуулжээ. Шинэ бүтээлд хөшигний ард юу болж байсан талаарх дүрс ихээр орсон аж.
Тус хамтлагийн Гэрэг цомог нэг жилийн өмнө буюу 2019 онд гарсан билээ. Хамтлагийнхан энэ удаад цомог яаж бүтсэн талаар “ТHE HU: Road to The Gereg” тусгай баримтат кино мөн бүтээсэн байна. Энэ кинонд дуучид Монголын соёл, уламжлалт хөгжмийн зэмсэг, уран бүтээлийнхээ тухай ярьжээ.
Song Of Women клипт Halestorm-ийн Лззи Хейл оролцсон. Хөл хорионы өмнө хийсэн энэхүү бүтээлийн талаар Хейл “Миний үг, аяыг энэ дуундаа ашигласан The Hu хамтлагт баярлаж явдгаа илэрхийлье. Энэ төсөл хүн төрөлхтөнд итгэх миний итгэлийг улам бадраасан билээ” хэмээн хэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна