Тус уулзалтад БЗД-ийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан болон эмнэлгийн албан хаагчид оролцлоо.

Уулзалтын эхэнд БЗД-ээс сонгогдсон гишүүд эрүүл мэндийн салбарт баталсан хууль тогтоолтыг танилцуулж, эмнэлгийн ажиллагсдын тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдэж өгөхөө хэлэв.
Эмнэлгийн албан хаагчдын тулгамдаж байгаа гол асуудлууд бол цалингийн хүртээмж муу, эмнэлгийн орон байр, ажиллагсдын орон тоо дутмаг байгааг хэлсэн. Эмнэлэгт ажиллаж байгаа ахмад эмч нар хэлэхдээ “Анагаахын сургуулиуд их байна тэр олон сургуулиас чанаргүй боловсон хүчин бий болж байна тэдгээр сургуулиудыг чанартай боловсролтой болгомоор байна” гэж уламжиллаа.
Дүүрэг өрхийн эмнэлгийн байруудыг булааж байна, зарим өрхийн эмнэлэг дарга нарын зоорь болсон, эмнэлгүүд нь зогсоолгүй яг л хар зах шиг байна. Тиймээс эдгээр газруудад ямар ч эрүүл мэндийн салбарын хүртээмж иргэдэд хүрэхгүй байна.
Эрүүл мэндийн салбар дунд, доод шатанд үнэхээр ажил явахгүй байна. Олон засаглалтай учраас нэг намаа дэмжиж ажлыг нь дуусгаж үр дүнг нь харахыг хүслээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна