НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга М.Цэнд-Аюуш
Хувийн болон төрийн өмчийн 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид хамрагдсан. Хоолноос 450 арчдас, уснаас 75, хүсний бүтээгдэхүүнээс 30-ыг авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
2021 оноос үдийн цай нь үдийн хоол болж хэрэгжинэ. Гэтэл зарим зөрчил арилахгүй байна.
- Нийслэлийн ЕБС-иудын 42,7 хувь нь, төрийн өмчийн сургуулийн 62 хувь нь зориулалтын бус цайны газартай байна.
- Хүнсний тухай хуульд МХЕГ-аас дүгнэлт гаргуулсныхаа дараа үйл ажиллагаагаа явуулах ёстой ч ЧД-ийн 39, 50, 117, 138, 140, 150 БЗД-ийн 126, 87, 137, БГД-ийн 71, Үй цай, Жишиг-Эрдэм гэх төрийн болон төрийн бус сургуулиуд зөрчилтэй байлаа.
- Үдийн цайг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл 37,9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байна.
Улсын ахлах байцаагч н.Хонгор

ЕБС-иудын ойролцоо худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зөрчилтэй 6 газар байна. Үүнд 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглосон байдаг. Энгийн нүүрс ус ихээр агуулсан, чихрийн агууламж ихтэй шоколад, хийжүүлсэн ундаа, сироп, бохь, түргэн муудах хүнс гэх мэт ордог. Өөрөөр хэлбэл байгалийн бус гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хориглодог.
Мөн хүүхдийн үдийн цайг өгөх хоолны температурын стандарт гэж бий. Гэтэл хүүхдэд хөрсөн хоол өгөх зөрчил илэрсэн. Ингэхдээ 26 хоолны газар буюу шалгалтад хамрагдсан сургуулийн 78 хувь нь хөрсөн хоол өгсөн зөрчил илэрсэн.
Сэтгэгдэл бичигдээгүй байна