Язгуур эрх ашиг: Гадны банкууд Монголд орж ирэх нь зөв үү? буруу юу?

Админ
2020/08/06

Монголын банкуудын холбоо сүүлийн 4  гаруй жилийн хугацаанд гадаадын банкуудыг Монгол улсад үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсээр ирсэн. Эрх баригч нам буюу Монгол Ардын Нам 2016 оноос хойш л Bank of China-с гадны 4 гаруй томоохон банкуудыг Монгол улсад үйл ажиллагаа явуулахыг ил далд дэмжсээр ирсэн байдаг. Энэ тал дээр Монголын банкуудын холбооны зүгээс: Гадны банкууд орж ирснээр Монгол Улс банк санхүүгийн жижигхэн зах зээлээ хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй болно. гэж үзсэн байдаг бол эрх баригчид жижиг зах зээлээ Монгол улс хамгаалж чадах эсэхийг  нэг талаараа сорьсон хэрэг гэж үздэг байна.   Манай улсад  10 гаруй банк үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр 10 банкний 70-80 хувь нь гадаад эзэнтэй. Энэ нь Монголчууд угаасаа жижиг зах зээлээ гадныханд алдсан гэсэн үг үү. Эсвэл гадаадын банкаас гадна албан ёсны томоохон газрууд үйл ажиллагаа явуулах гэхээр лоббиддог гэсэн үг үү? Та бүхэндээ дэлхийн банкууд монголд орж ирвэл үүсэх нөхцөл байдлын талаар энгийнээр танилцуулая.
  1. Хэрэв эдгээр 4 орж ирвэл Монгол улсын эдийн засгийн өсөлтөд маш том түлхэц бий болох нь
  2. Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг тус 4 банк төв банкныхаа хуулийн дагуу бага хүү амлана
  3. Ингэснээр ард иргэд болон шинээр бизнес эрхлэгч хүмүүст маш бага хүүтэй урт хугацааны зээл авч томоохон бүтээн байгуулалт хийх боломжууд бүрдэх юм.
Манай оронд үйл ажиллагаа явуулдаг 10 банкны тухай дурьдвал
  1. Хүү өндөр
  2. Шинээр бизнес эрхлэгчдэд зээл олгох боломж маш муу
  3. Мөн Эдийн засгийн өсөлтөд олигтой хувь нэмэр үзүүлж чадахгүй байгаа
  4. Банкууд хоорондоо ярилцаж хүү тогтоодог
  5. Эргэлдүүлдэг мөнгө нь маш бага байдаг байна.
Ард иргэдийн бухимдал болон буруу бодож байгаа зүйлс бол жишээ нь Хятадын “BANK OF CHINA” орж ирсэнээр монголын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд аюул учрана гэх мэт туйлширалд автаад байгаа явдал юм. Иймд хэрэв гадны банкууд Монголын зах зээлд нэвтрэх юм бол ард иргэд өр ширнээсээ гарах болон шинэ бизнес эрхлэгч хүмүүст маш том бүтээн байгуулалт хийх боломжийг нээж өгч байгаагаараа цар тахлын энэ хүнд үед, эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй байгаа манай улсын хувьд маш том алхам болж хувирах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна