МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАА

Админ
2020/10/14

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАН НАР БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзав. Тэрээр Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцууллаа. Иргэдийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, архидалтыг багасгах, төрөөс өгөх тусламж тэтгэмжийг зорилтод бүлгүүдэд өгөх, алслагдсан гэр хороололыг хөгжүүлэх, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Архидалтыг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, зарим асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ хэлэв. Монгол Улсын Засгийн газраас 4-12 жилийн хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан 8 салбар асуудлыг дараах байдлаар гаргаснаа Баянзүрх дүүргийн иргэдэд сонсголоо. 1.     Эрчим хүчний хараат байдлаас гарах, Эрчим хүчний импортыг бууруулах, дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, хэрэглээгээ хангах, экспортод цаашдаа гаргахаар зорьж буй. Энэ хүрээнд 10 аймагт цахилгаан станц байгуулах улстөрийн шийдвэр гарсан. Дархан, Эрдэнэт, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Мөн Тавантолгой, Оюутолгойн бүлэг ордуудыг түшиглэн цахилгаан станцыг тус тус байгуулах ажил хийгдэж байна. 2.     Нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх, Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдэж, үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Санхүүжилт шийдвэрлэгдсэн. Жилд 1,5 сая/тн газрын тос олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 3.     Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах, Улаанбуудай, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж чадсан. Энэ онд гурил экспортлоно. Хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг бий болгосноор хүнсний хэрэглээг 100 хувь дотодоосоо хангах боломжтой гэж Засгийн газар түзэж байна. 4.     “Цахим-Монгол” болно, Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг дэмжинэ. Төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулна. E-mongolia үйлчилгээг нэвтрүүлж, төрийн 180 гаруй үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжтой болсон. 5.     Боловсруулах үйлдвэрүүдийг  олноор байгуулна, Импортлогч биш, экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ. Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээ бүх талаар ажиллах боломжоор хангах бодлого явуулна. Ажилгүйдлийг бууруулахын төлөө байна. 6.     Хийн хоолой, ОХУ-БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан Хийн хоолой барихаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирнэ. Гурван улсын эдийн засгйин коридор байгуулах зорилгоо биелүүлнэ. 7.     Нийгэмд шударга ёсыг тогтооно, Төрийн албанд болон нийгмийн бүхий  л салбарт сахилга, хариуцлага дэг журмыг тогтооно. 8.     Соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ, Соёлын яамыг татан буулгаснаас хойшхи 28 жилд дахин сэргээн байгууллаа. Ар иргэдээ соён гэгээрүүлэхэд, хүүхэд залуусыг сургахаас гадна хүмүүжүүлэхэд анхаарна гэв. Монгол Улсын Ерөнхий сайд цааш хэлэхдээ, “Эдгээр асуудлыг шийдвэл иргэдийн эрүүл, аюулгүй, амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Ирэх 4-12 жилийн хугацаанд Засгийн газраас бид энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал Монгол Улс цаашид эрчимтэй хөгжих суурь бүрдэнэ гэж үзэж байна. Айл бүрийн амьдрал тэнхлүүн сайхан, амар амгалан аз жаргалтай байгаасай. Үүний тулд улстөрийн талцалаа орхиж, эв нэгдэлтэй байхыг хичээнгүйлэн хүсэж байна” гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна