“The Woman” кино “Fusion” олон улсын кино наадмын шагналт хэсэгт өрсөлдөхөөр болжээ

Админ
2020/10/14

“Монгол Фильмс Дистрибюшин” компани, “Choi Hainzan “ фильмийн бүтээл болох “The Woman” кино “Fusion” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, олон шагналт хэсэгт өрсөлдөхөөр болжээ. “Fusion” олон улсын кино наадам нь дэлхийн өнцөг булан бүрт кино урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлчдийг нэг дор чуулах боломж олгож, кино соёлыг таниулах зорилготой. Тус кино наадам Европын томоохон хотуудад зохион байгууллагдаг гэдгээрээ онцлог юм. Уг наадмын нэг хэсэг болох Зүүн Европын олон улсын кино наадам энэ оны арванхоёрдугаар сарын 5-12 хооронд Польш Улсын Варшав хотноо болох юм. Б. Отгонзориг найруулагчийн “The Woman” кино дараах хоёр төрөлд нэр дэвшин, олон улсын уран бүтээлчидтэй өрсөлдөж байна.
  • Гадаад хэл дээрх бүрэн хэмжээний киноны шилдэг найруулагч - Б.Отгонзориг (Best Director of a Foreign Language Feature Film)
  • Гадаад хэл дээрх киноны шилдэг зураг авалт - Б.Галбадрах (Best Cinematography in a Foreign Language Film)
Түүнчлэн ХII дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын “Хангарьд” Монгол киноны уралдаант хэсэгт “The Woman” кино шалгарсан ба энэ сарын 21-ний өдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ ганцхан удаа үзэгчдийн хүртээл болох аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна