Ирэх сарын нэгнээс цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө

Админ
2020/10/15

Арванэгдүгээр сарын нэгнээс  нийслэл, орон нутгийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянга айл, орон нутгийн 72 мянган өрх тус тус хамрагдаг байна. Энэ жил нийт 189 мянган өрхийг хамруулж, 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Цахилгааны хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ. Гэхдээ хөнгөлөлтөд цахилгаан, эрчим хүчний өр төлбөргүй, цахилгааны аюулгүй байдлыг хангасан, өдөр шөнийн буюу хоёр фазын тоолууртай айл өрхүүд хамрагдах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна