Үе үеийн Ерөнхийлөгч нарын удам дамжсан улс төрийн сүлжээг таслан зогсоосон "Орон нутгийн сонгууль"
Орон нутгийн 2020 оны сонгууль намрын дунд сард өрнөөд, өнөө өглөө эцсийн дүн мэдээгээ нэгтгэж эхэлжээ. Сонгуулийн төв байгууллагын мэдээлж байгаагаар МАН хөдөө орон нутагт 14 аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан бол нийслэл хотын 8 дүүрэг улаан болжээ.
Өөрөөр хэлбэл Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлж байгаа МАН ирэх 4 жил УИХ, Засаг, нийслэл, орон нутгийг удирдана. Хэдхэн сарын өмнө болсон УИХ ын сонгуулийн дүн мэдээтэй харьцуулахад сонгогчид энэ удаад улс төрийн 3 дагч хүчинд илүү итгэл үзүүлсэн, МАН өгч байсан итгэл бага зэрэг алдарсан, Ардчилсан нам ч хүчтэй сөрөг хүчин гэдгээ нотолсон сонгууль боллоо. Нөгөө талаар үе үеийн Ерөнхийлөгч нарын удам дамжсан улс төрийн сүлжээг бүр мөсөн таслан зогслоо.
Баянзүрхчүүд МУын 4 дэхь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хүү Эрдэнийг Нийслэл, дүүрэгт сонгохоос эрс татгалзлаа. Хэдий тэрээр Суданд алба хааж, АНУ боловсрол эзэмшсэн ч түүний эцгийнхэн нэр хүнд, пи ар хүүг нь энэ удаагийн сонгуульд татан унагасан бол Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Намбарын ЭНхбаярын хүү Батшугар УИХ-2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодсон. Даагаа нэхээд Нийслэлийн иргэдийн хуралд дэвшээд бүр мөсөн сөхөрлөө.
МАХН энэ удаагийн сонгуульд Ардчилсан намтай нэг шүхэрт багтаад ч амжилтад хүрсэнгүй. Намбарын Энхбаярын хүүгээ улс төрд шургуулах гэсэн санаа дараалан хана мөргөсөн байна. Харин МАН ын экс дарга Миеэгомбын Энхболдын охин Хуланд Сонгинохайрханчууд дүүргийн иргэдийн хуралд итгэл үзүүлэн сонгожээ. Тэрээр өнгөрсөн 4 жил ч энэ тойрогт сонгогдсон төлөөлөгч юм..
МАН ын хувьд нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалтын гол амт нь 16 жил шахуу цэнхэр байсан Эрдэнийн вант улс гэсэн нэр хоч хүртэл зүүх болсон Баянгол дүүргийг, 8 жил Тэнгэр бөөний төв, тэр дундаа Пүрэвдаваа гэдэг нөхрийн мэдэлд байсан Баянзүрх дүүрэгт олонхи болж чадсан нь нийслэлийн МАН хувьд том ялалт байлаа.
Сүхбаатар дүүрэг өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намд саналаа өгсөн. Энэ сонгуулиар ч Ардчилсан намд итгэл өглөө. Шалтгаан нь тус дүүргйиг удирддаг Болормаа засаг дарга болон дүүргйин иргэдийн хурал сайн ажилласантай холбохоос аргагүй.
Тэгвэл Баянгол,Баянзүрх дүүргийн сонгогчид нийслэл, дүүргийн сонгуульд МАН, АН, ХҮН намын төлөөлөл сонгосон нь хамгийн содон сонголт байсан. Гэхдээ дүүргийн иргэдийн хуралд МАН –ыг олонхи болгосон нь Ардчилсан намд итгэх итгэлээ алдсан нь харагдаж байна. Нийслэлд МАН 2016 оны амжилтаа хадгалж 34 суудал авсан бол Ардчилсан нам алдаж 8 суудал авлаа. “Хүн бай” гэсэн хэлц үгийг түгээж чадсан ХҮН нам гуравдагч хүчний нэр хүндээрээ 3 суудал авлаа.
Харин хөдөө орон нутагт улаан байсан аймгууд цэнхэртэж, цэнхэр аймгууд улайрлаа. Учир нь Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутагт уйгагүй ажиллаж, олон нийтийн телевизээр шууд ярилцлагад орж, сонгуулийн өдөр “ Өөрчлөлт хийх хэрэгтэй “ хэмээн уриалсаны үр дүнд АН нэр хүнд хөдөө сэргэжээ. СОНИ. Улаан буюу МАН засаглаж байсан Архангай, Булган, Говь- Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгууд цэнхэртсэн. Ийнхүү АН ыг сонгох болсон үндэслэл нь аймгийн удирдлагуудын хангалтгүй ажилласан, улс төржсөн , удаа дараа тендер, хууль бус асуудалтай холбогдсонтой шууд холбоотой. Тухайлбал Говь-Алтай аймагт төрийн албан хаагч амиа алдсан явдал өнөөдөр хүртэл мартагдаагүй. Дундговь аймгийн дарга нарын тансаглал ч хэвлэлийнхэнийг дурангаас мултраагүй зэргийг дурьдаж болно. Нөгөө талаар МУын Ерөнхийлөгч Баттулга тус аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзсан уулзалт нөлөөлсөн гэж улс төр судлаачид харж байна. Харин өнгөрсөн 4 жил ганцаараа цэнхэр байсан Завхан аймагт МАН ялсан. АН ялагдах болсон шалтгаан нь УИХын гишүүн асан Загдхүүгийн Нарантуяатай холбоотой. Тэрээр сонгуулийн өмнөх өдөр ярилцлагад орохдоо АН ялбал би Аймгийн засаг дарга болно гэснээс үүдэн Завханчууд АН нүүр буруулсан байна. Иймэрхүү сонгуулийн дүн орон нутагт гарчээ.
Ер нь бол Сонгууль болдогоороо болж дууслаа. Ялсан нь баярлаж, ялагдсан нь гуниж байгаа. Нэгэнт улс төр юм хойно ялалт, ялагдал байж л таараа. Сонгуулийн маргаашнаас хамгийн их сонирхол татаж байгаа сэдэв бол аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга нарын марафон юм. МУын Ерөнхий сайдтай зөвшилцөж энэхүү асуудал шийдэгдэнэ. Мэдээж шинээр байгуулагдах Иргэдийн төлөөлөлийн хуралд эрх бий ч хэнтэй хамтарч ажиллахаа эрх барьж байгаа МАН ын дарга буюу Ерөнхий сайд мэднэ. Харах, хүлээх үлдлээ...

Сэтгэгдэл бичигдээгүй байна