"ХАКУХО" ирэх улирал зодог тайлж магадгүй.
Хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсний улмаас Аки башёг өнжөөд байсан их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр (2020.10.17) Токио хотын Риогокү Кокүгикан дахь сүмо бөхийн бэлтгэлийн төвд бэлтгэл хийсэн байна. Бэлтэлгийн хувьд тэрээр бие халаалт хийсний дараа 15 орчим минут сумогийн дэвжээнд хүчний бэлтгэл хийжээ.
Аваргын хувьд хагалгааны дараах бэлтгэлээ 5-7 хоногийн турш хийхээр төлөвлөж байна. Хагалгааны дараах бэлтгэл сайн хангагдсан тохиолдолд КЮҮШҮ башёд зодоглож магадгүй гэнэ.
Мэргэжлийн сумо бөхийн аварга "Хакухо" М.Даваажаргалын хувьд анх 22 настайдаа Монголын хоёр дах, гадаадын дөрөв дэх ЁКҮЗАНА болсон. Түүний эцэг нь Монголын үндэсний бөхийн дархан аварга, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна