Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнсайхан хэлэхдээ, “Улсын хэмжээнд уг аппаратаар үйлчлүүлэх шаардлагатай хүмүүс судсан доторх оношилгоо, эмчилгээг одоо УНТЭ-ээс авах боломж бүрдэж байна. Эрүүл мэндийн салбар төвлөрлийг сааруулах, чанартай хүртээмжтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяа эмнэлэг, орон нутгаасаа авдаг болох зорилт тавин ажиллаж байгаа. Мөн олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх боломжтой болж, улсын хэмжээнд судсан доторх оношилгоо, эмчилгээний үйлчилгээ нэг шат ахиж байна. Түүнчлэн цаашид бид энэ үйлчилгээг УХТЭ-т нэвтрүүлнэ. Энэхүү аппаратыг мэдрэл, зүрх судасны яаралтай тусламжийн үед ашигладаг бөгөөд алсалсан аймгуудаас үйлчлүүлэгч хот руу ирэх гэж цаг алдсанаас болоод амь насанд аюул учирч болзошгүй эрсдэл байсан. Тиймээс ирэх ондоо багтажэнэхүү аппаратыг хөдөө, орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд хүний нөөцөө сургаж эхэлсэн. Ирэх оноос ард иргэд цаг алдалгүй орон нутагтаа энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно” гэдгийг онцлов.
УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий, “Энэхүү шинэ загварын хоёр рентген толгойтой аппаратыг ЭМЯ-ны санхүүжилтээр авч байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн судсан доторх болон судаснаас гадна бүхий л төрлийн ангиографийн ажилбарт оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байна. Түүнчлэн манай эмнэлэг мэдрэлийн мэс заслын тасгаа өнөөдөр шинээр ашиглалтад оруулж байна. Ингэснээр УГТЭ -ээс гадна манай эмнэлэг мэдрэл, зүрх судасны бүх талын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Одоо манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгж, Мэдрэлийн эмнэлзүйн төв, мэдрэлийн мэс заслын тасаг гээд иж бүрэн тусламж, үйлчилгээг үзүүлнэ” гэв.
УНТЭ нь УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийн сааруулах үүднээс манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгжтэй, мэдрэлийн тасагтай болох үйл ангиллагаа явуулж байна. Энэ хүрээнд үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн Монголд анх удаа БиПлан ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмнийг Дүрс оношилгооныхоо төвд суурилуулсан байна. Энэхүү шинэ загварын хоёр рентген толгойтой апартыг ЭМЯ-ны санхүүжилтээр авч байгаа аж. Ингэснээр үйлчлүүлэгчийн судсан доторх болон судаснаас гадна бүхий л төрлийн ангиографийн ажилбар радиологийн оношилгоо болон эмчилгээнүүдийг хийх боломжтой болж байна. Үүнээс голчлон мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийн үед илүү өргөн хэрэглэгдэх юм. Аппаратын давуу тал нь, Үйлчлүүлэгчиддээ тодосгогч бодисын хэрэглээг бууруулна, хугацаа хэмнэнэ, цацраг туяаны ачааллыг бууруулна, хамгийн бага цацрагаар орчин үеийн өндөр чанарын оношилгооны зураг гарна. Энэхүү аппаратаараа тухайн эрхтэнг бүтэн шинжлэх боломжтой болж байгаа, өөрөөр хэлбэл тус апаарат нь Cоnе beam CT үүрэгтэй юм. Дашрамд дурдахад, ангиограф аппарат нь 4тэрбум төгрөгийн үнэтэй. Манай улсын эмнэлгүүдэд нэг тоног төхөөрөмж байхгүйгээс бол иргэд гадаад руу зорих явдал их байсан бол одоо ЭМЯ-аас гадагшаа явах урсгалы багасгах, эх орондоо оношилгоо, эмчилгээгээ хийлгэдэг болгох боломжуудыг бий болго байгаа. Үүний нэг нь УНТЭ-т нээлтээ хийж буй Би-План ангиографи шинэ загварын тоног төхөөрөмж аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна