Улирлын томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-өөс гадна Баянгол, Багануур болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хийлгэх боломжтой болжээ

Админ
2020/10/20

Улирлын томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-өөс гадна Баянгол, Багануур болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хийлгэх боломжтой болжээ. Сайн дурын дархлаажуулалтыг
  • Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн гуравдугаар байранд 09:00-15:30 цагт,
  • Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 08:30-16:30 цагт
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд Даваа, Лхагва, Баасан гарагт 15:00-18:00 цагт хийх бол Мягмар, Пүрэв гарагт 13:00-18:00 цагт хийх юм.
Мөн зорилтот бүлгийнхэнд өрхийн эрүүл мэндийн төвд 08:30-17:00 цагт дархлаажуулалт хийж буй юм.
Манай улс энэ жил хоёр удаагийн хангалтаар 509,500 хүн тун вакциныг хүлээн авсан. Энэхүү вакцин нь ДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон, батламжийг нь авсан А хүрээний H1N1, А хүрээний H3N2, Б хүрээний нэг омгийг агуулсан 3 цэнт вакцин юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна