ЭМЯ: Хоёр хүнээс Covid-19 илэрч, батлагдсан тохиолдол 326 боллоо

Админ
2020/10/21

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр /2020.10.19/  нийт 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс  коронавирус  илэрлээ  гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 326 бүртгэгдээд байна. Халдвар авсан иргэдээс 312 нь эдгээд байгаа юм. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй таван хүний бие хүндэвтэр бол есөн хүний бие хөнгөн байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна