ЦЭРЭГ ТАТЛАГА МАРГААШ БУЮУ ЭНЭ САРЫН 22-НООС ЭХЛЭН 4 ХОНОГ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАНА

Админ
2020/10/21

Улсын хэмжээнд 2020 оны хоёдугаар ээлжийн Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил маргааш 09:00 цагт эхлэнэ.Зарлан дуудах авсан залуус товлосон цагт холбогдох бичиг баримттайгаа цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй.

Цэргийн жинхэнэ албанаас түр чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байдаг бөгөөд эцэг, эх нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг харгалзах өөр хүнгүй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, 16-гаас доош настай дүүтэйгээ хоёул амьдардаг, хоёроос дээш хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн гэх мэт шалтгаанаар цэргийн албанаас түр чөлөөлөгдөх эдгээр юм.

Мөн цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэнийг тухайн жилд түр чөлөөлдөг байна.

18-26 насны залуус та бүхэн иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагад идэвхитэй оролцохыг уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна