АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

Админ
2020/10/22

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Дорноговь, Дундговь аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар тогтуун байсан. Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна. Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 9 дүгээр багийн “Хайлааст” хорооллын 26 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:36 цагт очиж иргэн Х-ийн 2х1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 310 дугаар байр 8 давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 15:14 цагт очиж тус байрны иргэн С-ийн тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:19 цагт очиж иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн Урт цагааны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 15:31 цагт хүлээн авсан. Тус сумын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:33 цагт очиж иргэн Ц-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн 4 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс баруун зүгт 140 км/ иргэн З-ийн хашаанд хураалттай 12 тн боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид 141 км замыг туулан 17:20 цагт очиж 1:50 цаг ажиллаж унтраасан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд, орон нутгийн иргэд автомашинтай ажилласан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн “Миний зах”-ын дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:49 цагт очиж иргэн Б-ын “Соната-6” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:57 цагт очиж иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Наранд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 23:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 23:18 цагт очиж иргэн Я-ийн 8×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Найрамдал” хотхоны авто замын зорчих хэсэгт бага оврын ачааны автомашин, “Тоёота Ланд-105” загварын суудлын автомашинтай мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 15:12 цагт өгсөн.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:17 цагт очиж 7 минут ажиллаж иргэн М /34 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж аймгийн Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн “Хуримтын-Эх” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ Тус сумын нутгаар 10.19-ний өдрийн 20:00 цагаас эхлэн цас орж, салхинын хурд 10-12 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас Шилүүстэй сумын харьяат малчин С /64 настай, эрэгтэй/ мориор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.20-ны өдрийн 09:31 цагт гэртээ өөрөө эсэн мэнд ирсэн гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Өвөрхангай аймгийн Уянга сумын “Жаргалант” багийн нутаг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ “Зүүн асгатын амны дугуй” гэдэг газар малчин М-ийн 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 06:00 цагийн орчим хүчтэй салхи шуурганы /16-18 м/с/ улмаас нурж унасан тухай мэдээллийг ЗДТГ-ын дарга 10.20-ны өдрийн 11:00 цагт өгсөн.Тус сумын Жаргалант багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Дэлгэрэх” багийн 3 дугаар гудамжинд иргэн Д-ийн 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 06:00 цагийн орчим хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас нурж унасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 10.20-ны өдрийн 16:50 цагтөгсөн. Тус багийн Засаг даргаар ахлуулсан иргэд очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бурхи” 9 дүгээр багийн 9 дүгээр гудамжны иргэн Яд-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр 10.20-ны өдрийн 06:20 цагийн орчимд хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас хууларч унасан тухай мэдээллийг 10.20-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус сумын “Бурхи” 9 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан иргэд очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Мойлт, Яргайт, Агуйт багийн нутаг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90-100 км, сумын төвөөс баруун зүгт 30-40 км-т/ “Гялгар”, “Уньт” гэдэг газар Малчин Н, Б нарын 5 ханатай гэр, сумын Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн хар цаас, нийт 9 айлын хашаа 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас нурж унасан тухай мэдээллийг ЗДТГ-ын дарга 10.20-ны өдрийн 11:10 цагт өгсөн.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ЕБС-ийн захиралаар ахлуулсан ажилтнууд тус тус газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бурхи” баг 9 дүгээр гудамжинд иргэн А-ийн 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 07:00 орчим хүчтэй салхи шуурганы /16-18 м/с/ улмаас нурж унасан тухай мэдээллийг иргэн А10.20-ны өдрийн 11:50 цагт өгсөн.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан. Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн “Давааны ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т/ 10.20-ны өдрийн 08:00 цагийн үед хүчтэй цасан шуурга шуурсаны /18-19 м/с/ улмаас малчин Т-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 10.20-ны өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн алба хаагч очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Арвайхээр” 5 дугаар багийн нутаг 12 дугаар байр 10.20-ны өдрийн 08:00 цагийн орчимд хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас дээвэр нь хууларч унасан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:53 цагт очиж 45 минут ажиллаж аюулгүй болгосон. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Хөөврийн 1 дүгээр гудамжинд “Авто тээврийн газар”-ын 8х15 метрийн хэмжээтэй төмөр дээвэр 10.20-ны өдрийн 15:00 цагийн үед хүчтэй салхины /16-18 м/с/ улмаас хууларч унасан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:20 цагт очиж дээврийн төмөр хууларч өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багананд тогтсоныг 30 минут ажиллаж газарт буулгасан.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/21 иргэн самар түүж явснаас Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар 09.26-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон бөгөөд 10.18-ны өдөр ар гэрээс нь дахин эрэн хайх хүсэлтийг гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын алба хаагчид, ар гэрийнхэн 10.20-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Аньст толгой” гэдэг газраас зүүн зүгт “Тариахтайн-Овоо” гэдэг газар хүртэл 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:40 цагт түр зогсоосон. 10.21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Зүүн хайрханы ар булаг” гэдэг газар Аймгийн төвөөс Хархорин сум руу 10.20-ны өдрийн 00:10 цагт гарсан “Приус-20” загварын суудлын автомашинтай, цагдаагийн 4 алба хаагч сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 05:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөн өдрийн 07:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11:14 цагт сумын төвөөс баруун урагш 78 км зайтай “Зүүн хайрханы ар булаг” гэдэг газраас эсэн мэнд олсон. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнгөт багийн “Ихэн гашууны сүүл толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 135 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/Малчин Б /50 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим мотоциклтой мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 08:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, багийн Засаг даргын хамт 10.20-ны өдрийн 09:21 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 11:10 цагт Өнгөт багийн Шар хөнхий гэдэг газар /гэрээс 8 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант 4 дүгээр багийн “Рашаантын босгын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/малчин Б /31 настай, эрэгтэй/ мотоциклтой, Ц /40 настай, эрэгтэй/, Ц/40 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ нар явганаар 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 10:24 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, багийн Засаг даргаар ахлуулсан иргэд 10.20-ны өдрийн 10:26 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:25 цагт тус багийн ”Босгын хоолой” гэдэг газар /гэрээс нь 5 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант 4 дүгээр багийн “Рашаантын босгын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/Малчин Б/32 настай, эмэгтэй/, Д/5 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 09:00 цагийн орчимд алга болсон ар гэрийхнийхээ араас яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10:24 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, багийн Засаг даргаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 13:23 цагт Өнгөт багийн Босго хоолой гэдэг газар /гэрээс нь 1 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Дундговь аймгийн Луус сумын “Наран” багийн “Шанд” гэдэг газар /сумаас баруун урагш 5 км-т/Малчин Г /60 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан.Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд мөн өдрийн 11:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 12:05 цагт “Хатуугийн-Уул” гэдэг газар /гэрээс 7 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Цагаан ихрийн бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 42 км-т/Малчин Я /50 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд мөн өдрийн 11:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 13:50 цагт тус багийн “Модонгийн бор-Овоо” гэдэг газар /гэрээс 15 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн нутаг /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км, аймгийн төвөөс зүүн зүгт 116 км-т/ “Цахиурт” гэдэг газар Малчин Б /40 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 07:30 цагийн орчимд мориор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид 11:15 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:50 цагт тус багийн малчин Э гэдэг айл /гэрээс нь 15 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Сайн цохионы хуй” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 20 км-т/Малчин Э /40 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Ар гэрийнхэн мөн өдрийн 11:20 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 13:00 цагт тус багийн Цагаан-Овоо” гэдэг газар /гэрээс нь 2 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Орхиулт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн тийш 20 км/ Малчин Ц /57 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Ар гэрийнхэн мөн өдрийн 12:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 12:30 цагт тус багийн Модот гэдэг газар /гэрээс нь 3 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Жарантайн сүүж” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 19 км/ Малчин О/40 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд мөн өдрийн 12:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 15:05 цагт “Хүрэн толгой” гэдэг газар /гэрээс 3 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн “Хужиртын бууц” гэдэг газар /аймгаас хойш 10 км/Малчин Б /50 настай, эмэгтэй/, М /40 настай, эмэгтэй/ нар 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Ар гэрийн 3 хүн, 1 автомашинтай мөн өдрийн 12:25 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 14:30 цагт тус багийн “Антент” гэдэг газар /гэрээс нь 5 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Есийн тоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 27 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 47 км-т/ Малчин Н /68 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 12:00 цагийн үед явганаар малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид 12:25 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 13:00 цагт “Бор толгой” гэдэг газар /гэрээс нь 2 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Эрүүгийн бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/Малчин Э /22 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 11:20 цагийн үед автомашинтай малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 13:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:20 цагт “Хөвд” гэдэг газар /гэрээс нь 2 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Өлзийцагаан” гэдэг газар/аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км/ Малчин Б /63 настай, эрэгтэй/, Б/16 настай, эрэгтэй/, Д /15 настай, эрэгтэй/ нар 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 12:12 цагт хүлээн авсан. Ар гэрийнхэн мөн өдрийн 13:10 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 15:00 цагт Борогчингийн говь гэдэг газар /гэрээс нь 15 км зайтай/-аас эсэн мэнд олсон. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Хүрэн овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд 17 зүгт км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 37 км-т/Малчин Б /23 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 12:30 цагийн үед явганаар малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид 13:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.20-ны өдрийн 14:40 цагт гэртээ өөрөө эсэн мэнд ирсэн гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас урагш 15 км-т отроор нүүдэллэж явсан малчин Х/Дэлгэрхаан сумын харьяат, 45 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:49 цагт хүлээн авсан.Тус сумын Алаг-Өндөр багийн даргаар ахлуулсан алба хаагчид мөн өдрийн 13:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 18:00 цагийн орчимд “Талын бууц” гэдэг газар /гэрээс нь 10 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Дундговь аймгийн Дэрэн сумын “Алаг-Өндөр” багийн Могойт гэдэг газар /сумаас баруун урагш 15 км/Малчин Б /51 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:49 цагт хүлээн авсан. Тус сумын Алаг-Өндөр багийн даргаар ахлуулсан алба хаагчид мөн өдрийн 13:50 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 18:00 цагийн орчимд “Талын бууц” гэдэг газар / гэрээс нь 10 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Дундговь аймгийн Дэрэн сумын “Саруул” багийн “Шинэ-Ус” гэдэг газар /сумаас баруун хойш 35 км/ Малчин О /65 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.Тус сумын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнээр ахлуулсан алба хаагчидмөн өдрийн 14:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 17:00 цагт “Өгөөмөр” гэдэг газар / гэрээс нь 10 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат / багийн “Тал булаг гэдэг газар” /сумаас зүүн урагш 45 км/Малчин Х /29 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 10.20-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд мөн өдрийн 14:30 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 18:20 цагт “Чулууны-Уул” гэдэг газар /гэрээс нь 30 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хотгор” гэдэг газар /аймгаас зүүн зүгт 20 км/Малчин Ж /45 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан.Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн мөн өдрийн 15:30 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 19:13 цагт Хар толгой гэдэг газар / гэрээс нь 6 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт хүлээлгэн өгсөн. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн “Хөшөө” гэдэг газар /аймгаас хойш 18 км/ Малчин А /40 настай, эмэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, О/40 настай, эрэгтэй/, Э /56 настай, эрэгтэй/, С /42 настай, эрэгтэй/ нар 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн мөн өдрийн 16:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж.10.20-ны өдрийн 19:20 цагт “Хөрхийн хад” гэдэг газар / гэрээс нь 10 км зайтай /-аас эсэн мэнд олж ар гэрт хүлээлгэн өгсөн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн аманд 3 иргэн самар түүхээр яваад Улаанбаатар хотын харьяат иргэн Ж/58 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 12:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 21:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 10.20-ны өдрийн 21.35 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах үед мөн өдрийн 23:14 цагт тухайн иргэн Төв аймгийн Батсүмбэр суманд айлд эсэн мэнд очсоноо утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “S-13” баарны 3 дугаар давхраас Б1 дүгээр давхрын өргөтгөл дээр хүн унаж гэмтсэн байдалтай байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 07:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 18 км замыг туулан 07:13 цагт очиж иргэн Э /31 настай, эрэгтэй/ тус баарны 3 давхрын цонхоор 00:03 цагт үсэрч тус барилгын Б1 давхрын өргөтгөл дээр унасан байсныг 19 минут ажиллан эсэн мэнд аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн. Увс аймгийн Тэс сумын Баян-Овоо багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /36 настай, эрэгтэй/ мориор мал тууж “Жирээгийн” гол гаталж яваад живсэн тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 10.20-ны өдрийн 09:00 цагаас эхлэн “Жирээгийн” голын  эргийн дагуу явганаар 15 км-т, усаар 15 км-т завиар явж, 6 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт зогсоосон. 10.21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн нутаг /сумын төвөөс баруун урд зүгт 45 км, аймгийн төвөөс зүүн хойд 80 км-т/ “Сарын гол” гэдэг газар Иргэн Б-ын “Тоёота Ланд круйзер-70” загварын суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 18:20 цагт очиж 15 минут ажиллаж татан гаргасан. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Лүмбэ” багийн “Билүүт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км Малчин Н-ийн “Портер” загварын ачааны автомашин цасанд суусан дуудлагыг 10.20-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км замыг туулан 20:30 цагт очиж 13 минут ажиллаж татан гаргасан.

6.Мэдээлэл:

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн өртөө үе угсрах баазын 1 дүгээр зам дээр ачааны зориулалттай битүү вагон шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас 10.20-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах албаны алба хаагчид, Сайншанд өртөө Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтнууд 1:31 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Зам засварын машинт станцын ажилтан Дундговь аймгийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ өртөж нас барсаныг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна