"Реал Мадрид" талбайдаа "Шахтёр" клубт хожигдлоо

Админ
2020/10/23

Аваргуудын лигийн хамгийн олон удаагийн аварга, Испанийн эзэн хааны баг "Реал Мадрид" урьд шөнө Украины "Шахтёр" клубд талбайдаа 2:3-аар ялагдал хүлээлээ. "Шахтёр" клубийн гол тоглогчид коронавирусын халдвар авч уг тоглолтод оролцоогүй ч тэд эхний хагаст 0:3-аар давамгайлсан юм. Уг давамгайллаа эцсийн мөч хүртэл хадгалж, "Реал Мадрид"-ын талбайгаас үнэтэй хожил авлаа. Ингэснээр Шахтёр 1999 оны 3-р сараас хойш Реал Мадридыг буулган авсан анхны Украины клуб болсон байна. Тэднээс өмнө Динамо Киев, "Эзэн хааны баг"-ийг 2:0-ээр хожиж байсан аж. Тоглолтын хоёрдугаар үед "Реал Мадрид"-аас Лука Модрич, Винисиус Жуниор нар гоол оруулсан ч талбайн эзэд тоог тэнцүүлж чадалгүй хожигдсон. "Реал Мадрид" өмнө нь 2005 оны 9-р сард "Лион"-той тоглохдоо эхний үед гурван гоол алдсан бол 2000 оны 2-р сард "Байерн Мюнхэн"-ий эсрэг талбайдаа хийсэн тоглолтын нэгдүгээр хагаст мөн хэмжээний гоол алдаж байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна