Томографын шинжилгээ хийлгэхгүй байхыг уриалав

Админ
12 цаг 50 минутын өмнө

Коронавирусийн халдвараас сэргийлэн хүмүүс томографын шинжилгээ хийлгэх нь нэмэгдсэнийг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Цацрагийн болон төхөөрөмжийн оношилгооны мэргэжилтэн, профщссор Игорь Тюрин хэллээ. Коронавирусийн халдвар авч магадгүй гэсэн айдастай иргэд томографын шинжилгээ хийлгэснээс ПЦР-ийн шинжилгээ өгөх нь COVID-19-ийн хамгийн оновчтой оношилгоо болно хэмээн тэр хэллээ. Томографын шинжилгээ хийх хүсэлтэй иргэд Оросын бүх л бүс нутагт олширч, оношилгооны төвүүдэд зохиомол ачаалал үүсч байгаа ажээ. "COVID-19-ээр халдварласан эсэхээ мэдэх гэсэн иргэд уушигны томограф шинжилгээ хийлгэх эрс нэмэгдлээ. Томограф нь уушигны аливаа өөрчлөлтийг шуурхай илрүүлэх боловч халдварыг илрүүлэхгүй. Коронавирусийн халдвар авсан эсэхийг зөвхөн ПЦР шинжилгээ, уг шинжилгээг дагалдах халдварын тестээр илрүүлэх боломжтойг иргэд анхаарарах хэрэгтэй” хэмээн Игорь Тюрин хэллээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна