ДОАШТ тэмцээнд МУИС-ийн шатарчид оролцож байна
Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн /ДОАШТ/ Польш улсын Быдгощ хотноо оюуны спортын төрлөөр онлайнаар 2020 оны 10 дугаар сарын 26-30-ны хооронд явагдаж байна.
Энэхүү тэмцээнд 40 орны 218 их, дээд сургуулийн 550 тамирчин спортын 2 төрөлд оролцож байгаа аж. Тэмцээний шатрын төрөлд манай улсыг төлөөлж МУИС-ийн шатрын баг тамирчид оролцох юм. Монгол Улсаа төлөөлж буй багийн бүрэлдэхүүнд С.Билгүүн, Э.Нямбилэг, Б.Гарьдмагнай, Ү.Үүрийнтуяа, Б.Отгонсувд, Ү.Агьбилэг нар багтан оюун ухаанаа сорин өрсөлдөнө.
ДОАШТ-ий шатрын төрөлд 32 орны 78 багийн 440 тамирчин оролцож байгаа бол спорт хөзрийн тэмцээнд 13 орны 26 багийн 151 тамирчид ур чадвараа сорих юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна