Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
Ирэх оны төсвийн онцлог нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараах анхны төсөв юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ дээр зарлага нэмэгдүүлэх эрхгүй. Гишүүд тойрогтоо ахиу хөрөнгө оруулалт татах нэрийдлээр төсвийн төслийг танихгүй мэт өөрчилдөг байдлыг хязгаарласан гэсэн үг.Тиймээс Засгийн газар төсвөө боохдоо урьд урьдынхаас илүүтэй хариуцлагагүй хандах шаардлагатай болж байгаа юм. Энэ тухай өчигдөр /2020.10.27/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан хөндөж “УИХ, байнгын хороон дээр төсвийг хэлэлцэх хугацаа маш давчуу байна. Дэгийн хуулиараа төсвийг хэлэлцэх цаг хугацааг уртасгаж, өөрчлөх шаардлагатай. Тэгж байж төсвийн төсөлд гишүүд бүтээлч хандана” гэдгийг сануулсан. УИХ-ын гишүүдийн зүгээс 2021 оны төсвийн хуваарилалт харилцан адилгүй байгааг шүүмжилж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төсвийн хуваарилалтыг аймаг бүрт харилцан адилгүй оруулж ирсэн. Эдийн засаг хүнд байна гэж ярьсан. Гэтэл зарим аймагт 130, 140 тэрбум төгрөг гэж оруулсан нь шударга бус. Болохгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана шүү гэж хатуухан шүүмжилсэн. Түүнчлэн нэр бүхий хуульчид өнгөрөгч Даваа гаригт /2020.10.25/ 2021 оны төсвийн тухай хуулийг тэгш бус гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгөхөө мэдэгдсэн.
Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга энэ таван хүн бусад гишүүнээс илүү өндөр дүнтэй хөрөнгө оруулалт орон нутагтаа татдаг бичигдээгүй хууль нэгэнт бий болсон гэж эдийн засагчид ч шүүмжилдэг. Тухайлбал, 2021 онд Хэнтий, Баянхонгор аймагт 125 сая төгрөг буюу хамгийн их төсөв хуваарилагдсан байна.Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа 2021 оны төсвийн хөрөнгө оруулалт тэгш бус эсэх асуудлаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна