У.Хүрэлсүх би эх орныхоо өмчөөс ширхэг хадаас ч хулгайлахгүй, миний кабинет ч зөвхөн хуулийн хүрээнд ажиллана гэснээ эргэн санаж, Г.Ёндон сайдаас хариуцлага нэхэх үү

Админ
2020/10/29

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Г.Ёндон сайдаар томилогдохоос өмнө буюу 2019 онд "Монголросцветмент" Төрийн Өмчийн Үйлдвэрийн Газрын Орлогч Захирлаар ажиллаж байх үедээ хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг төрийн өмчийн үйлдвэрийн газраас "Гёте" дунд сургууль руу шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон. "Би буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна."Монголросцветмет" Төрийн Өмчит Улсын Үйлдвэрийн Газар нь улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө аж ахуйн нэгж. Иймээс ч тус компанид 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж байгаа журам бий. Уг журмаар компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалттай. Гэхдээ компани ашиггүй ажиллах үед хөнгөлөлт олгодоггүй гэж Г.Ёндон сайд нэгэнтээ хэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Сайд нарыг гагцхүү Ерөнхий сайд нэр дэвшүүлж, томилж, чөлөөлдөг болсон. Иймээс У.Хүрэлсүх, Би эх орныхоо өмчөөс ширхэг хадаас ч хулгайлахгүй, миний кабинет ч зөвхөн хуулийн хүрээнд ажиллана гэж 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ам гарсан Ерөнхий сайдын энэ үг хэрхэн бодитойг одоо харах үлдлээ. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг. Үнэхээр Ерөнхий сайдын хэлсэн үг амны сул хий л биш бол одоо эх орныхоо өмчөөс хумслан, хувьдаа зарцуулсан энэ хэрэг хаашаа шийдэгдэхийг харах үлдлээ. Ард түмний санах ой хэвээрээ гэдгийг сануулая.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна