МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц ажлаа хүлээлгэн өгчээ

Админ
2020/10/29

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Улмаар тус телевизийн Үндэсний зөвлөлийн хурлаар түүний хүсэлтийг хэлэлцэн чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тэгвэл тэрбээр өнөөдөр тамгаа хүлээлгэн өгчээ. Энэ тухайгаа Л.Нинжжамц цахим хуудсандаа “Өнөөдөр 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр. MNB, МҮОНРТ-ийн тамгыг үүрэг гүйцэтгэгч захиралдаа хүлээлгэж өглөө. Арваннэгдүгээр сарын 2-нд албан ёсоор өгөх байсан ч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай. Хамтарч ажилласан ҮЗ, ЗЗ-ын залуучууд, хамт олондоо баярлалаа. 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарлагдах тул олон олон нэр дэвшигчид, шилдэг мөрийн хөтөлбөрүүдээ уралдуулж оролцохыг хүсье” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна