2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн МАН, АН, ХҮН, МАХН бүгд мөрийн хөтөлбөртөө олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог дэмжинэ, тэтгэврийн шинэчлэлийг нэн яаралтайгаар хийнэ хэмээн тусгасан. Учир нь Манай улс хуримтлалын бус хуваарилалтын тогтолцоотой ба улсын Нийгмийн даатгалын сан 2012 оноос хойш тасралтгүй жил дараалан алдагдалтай ажиллаж ирсэн.
Манай улсын одоогийн тогтолцоо нийгмийн халамжийн зардлынхаа 60 хувийг л нөхөж байгаа ба Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал өнөөдрийн байдлаар төсвийн орлогын 5 хувьтай тэнцэж байгаа бол 2050 он гэхэд 21 хувь болох эрсдэлтэй. Учир нь НДС алдагдал нэмэгдэх тусам манайд шимтгэлийн хэмжээгээ нэмдэг, эсвэл тэтгэврийн насыг өндөрсгөдөг. Тэгвэл энэ тооцоогоор 2050 он гэхэд НДШ-ийг 43 хувь болтол нэмж байж НДСангийн алдагдлыг нөхөх хэмжээнд хүрнэ. Гэвч залуу үеийнхэн бид ирээдүйд өөрийн хөдөлмөрийн хөлсний 43 хувийг сар бүр төлөх боломжтой юу гэдэг асуудал урган гарч байна. Энэ нь өөрөө төрийн тогтолцооны гажуудал..

Тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилго нь өндөр настныг ядуурал, тулгарч болох эрсдэлүүд, нийгмийн оролцоо, аз жаргалтай амьдрах боломжийг олгоход чиглэдэг. Харин Монголын тэтгэврийн тогтолцоо суурь зорилгоо хангаж чадаж байна уу гэдэг асуудал ч мөн анхаарлын төвд хэвээр.
Манай улс нийгмийн хамгааллын төлөө сар бүр орлогынхоо 17 хувийг төлдөг бол Нидерланд улс үүнд зориулж 4.9 хувийг өгдөг. Нидерланд улсад дундаж тэтгэвэртэй хүмүүс бусад улсаар аялж, дэлгүүр хэсэж, дарс шимж, биеийн тамираар хичээллэж, бусдад хандив өгдөг бол манай улсад үнэн бодитоор харвал Монголын тэтгэвэр авагч насныхан ажиллаж байх үеийнхээ орлогоос 55-65 хувиар шууд буурч, өнөөдөр нийгмийн эмзэг давхрага руу шууд шилжиж байна.
Тэтгэврийн ямар систем үйлчилж байгаа болоод санхүүгийн ийм эрх чөлөөтэй байна вэ гэхээр олон тулгууртай, орлогын эх үүсвэрээс авах боломжтой, хуримтлал бий болгодог бөгөөд татварын дэмжлэгтэй байх ёстой. Нэрийн дансанд мөнгө нь өсөж үрждэг байх хэрэгтэй.
Энэ асуудлыг шийдэх гарц нь “ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ” хууль юм. Гэвч өчигдөр буюу 2020 оны 10 сарын 27-ны өдрийн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН”-гийн тухай хууль олны дэмжлэг авсангүй. Гэвч энэ баасан гарагт буюу 10 сарын 30 өдрийн УИХ-ын чуулганаар эцэслэглэн хэлэлцэгдэх юм.
Тэтгэврийн санг анх үүсгэн байгуулсан Герман улс хуваарилалтын тогтолцоогоор явбал хуримтлал биш алдагдал хүлээх буюу энэ алдагдалд 2050 он гэхэд ДНБ-ийнхээ 10 хувьтай тэнцэнэ гэдгийг 20 жилийн өмнө олж хараад шинэчлэл хийсэн.
Манайд ч мөн адил уг сан хэрэгжиж эхэлвэл 2030 онд Тэтгэврийн даатгалын сангийн улсаас авах татаас буурах бол 2040 он гэхэд ДНБ-тэйгээ тэнцэх хэмжээний хуримтлал бий болгож чадна. Цаашлаад 2050 он гэхэд тэтгэвэрт гарсан иргэн бүр цалингийнхаа орлогоос давсан тэтгэвэр тогтоолгох боломжтой байна.
Ирээдүйн ийм боломжийг үгүй хийж байгаа нь тэтгэвэр, амьдралын баталгаа эдгээр гишүүдэд хамаагүй бололтой гэсэн сэтгэгдэл сошиал орчин, нийгмийн дунд онцлох сэдэв болон яригдаж, ард түмэн бухимдлаа илэрхийлсээр байна...
Сэтгэгдэл бичигдээгүй байна