МОДЕЛЬ КРИССИ ТЕЙГЕН ДАГАГЧДЫНХАА ШҮҮМЖЛЭЛД ХАРИУ ӨГӨВ

Админ
2020/10/29

Дуучин Жон Лежендын гэргий Америкийн Топ модель Крисси Тейген амьгүй төрсөн хүүхдийнхээ араас гашуудан уйлж  байгаа зургаа инстаграмм хуудсандаа нийтэлснээс шуугиан дэгдсэн юм. Түүний дагагчид нь түүнд гашуудаж байгаагаа илэрхийлж олон сэтгэгдэл илгээсэн ч  зарим нэг дагагчид нь түүнийг шүүмжилсэн юм . Тэрээр үүнийг тайлбарлахдаа “Үр хүүхдээ алдах маш хэцүү байсан. Би энэ мөчийг үргэлж санаж явахын тулд нөхрөөсөө зураг дарахыг гуйсан, түүнд хэцүү байсан ч үүнийг зөвшөөрсөн. Энэ явдал амьдралд минь тохиолдсон чухал дурсамжуудын нэг учир бусдын юу гэж бодох надад хамаагүй"гэж  цахим хуудсандаа нийтэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна