Нийслэл хот байгуулагдсаны ойд зориулсан барилдаан өнөөдөр болно
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болох аж. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг 27, 28-ны 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэсэн юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай үзүүрлэж байв.
Харин их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна