УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАНГИЙН НЭРЭМЖИТ "БОЛОВСРОЛ CUP-2020" ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Админ
2020/11/01

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нэрэмжит "Боловсрол cup-2020" Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, ажилтны спортын анхдугаар наадам өнөөдөр буюу 10сарын 31-ны өдөр нээлтээ хийлээ. 2020-2021 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн ЕБ-ын 62 сургууль, 194 цэцэрлэгт нийт 103000 хүүхэд, өсвөр үеийнхэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Эдгээр боловсролын байгууллагад 7238 багш, удирдах ажилтан, ажилчид ажиллаж байна. Өнөөдрийн энэхүү 5 таван төрөлт “Боловсрол CUP-2020” спорт наадамд 40 сургуулийн 31 баг, цэцэрлэгийн 6 бүсийн 3 баг. Нийт 34 багт 1600 багш, удирдах ажилтан хурд, хүч, авхаалж самбаа, ур ухаанаа сорин 5хоногийн турш өрсөлдөх юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна