"Tomyo" app шилдгээр шаргарлаа
Дэлхийн хөгжиж буй 90 гаруй орны гарааны бизнес эрхлэгчид оролцдог “Seedstars World Competition 2020/21” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гарааны бизнесийг шалгаруулах "Seedstars Ulaanbaatar 2020/21" тэмцээн 2020.10.31-нд болж өнгөрж "Tomyo" app шилдгээр шаргарлаа.
Швейцарьт төвтэй “Seedstars” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг уг тэмцээн нь дэлхий даяар гарааны бизнесүүдийг дэмжих, экосистемийг хөгжүүлэх зорилготой бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдыг гарааны бизнесүүдтэй холбох гүүр нь болдог билээ. Уг тэмцээний Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар болох "Стартап Маркетинг Спэйс" төв нь үндэсний ялагчийг шалгаруулах тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг бөгөөд жил бүр 50 гаруй Монголын гарааны бизнес эрхлэгчдээс шилдгийг шалгаруулан олон улсын түвшинд бэлтгэн дэмжиж ажиллаж байна.
Тус тэмцээн нь гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт олоход нь туслах замаар хөгжиж буй улс орнуудын эдийн засгийг дэмжих, мөн улс орноо гарааны бизнесийг дэмжигч улс хэмээн олон улсын хөрөнгө оруулагчдад таниулах, байгууллагууд өөрийн брэндийг дэлхийд сурталчлах боломжийг олгодог билээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна