A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Манай улс Франц улстай гамшгаас хамгаалах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Манай улс Франц улстай гамшгаас хамгаалах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Админ
2020/11/04

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Энэ онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоо тэмдэглэж буй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт амжилттай хөгжиж буйд Шадар сайд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарыг бэхжүүлэхэд Франц Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт хамтран хэрэгжүүлж буй чухал төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л дэмжлэг үзүүлж ажиллах болно. Франц Улсын Засгийн газраас олгох 57,9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Төслийг эхлүүлэх ажил цар тахлын улмаас удаашралтай байна. Монгол Улсад ирж ажиллах, сургалт хийх шаардлагатай Францын мэргэжилтнүүдийг Монгол Улсад хүлээн авах боломжийг талууд ярилцсан юм. Монгол Улсын Шадар сайд уулзалтын төгсгөлд Манай улсаас авч хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээтэй уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөрийг саадгүй үргэлжлүүлэхийн тулд бүхий л хувилбар, шийдлийг эрэлхийлэхээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах талаар харилцан санал солилцов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна