Америкийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлж, Байден, Трамп нар эхний ялалтаа байгуулжээ

Админ
2020/11/04

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жозеф Байден нар Америкийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт хамгийн түрүүнд эхэлсэн Нью-Хемпшир муж улсын жижиг хотуудад тус бүр нэг ялалт байгууллаа. Байден АНУ, Канадын хилийн бүсэд оршдог Диксвилл-Нотч хотод ялсан байна. 1960 онд үүссэн уламжлалын дагуу энэхүү хотын иргэд орон нутгийн цагаар шөнийн 00:00 цагт, өөрөөр хэлбэл тус улсын бусад хэсэгт санал хураалт эхлэхээс хэдэн цагийн өмнө сонгууль өгөх эрхээ эдэлдэг. Түүнчлэн өмнөд зүгт 20 км-ын зайтай оршдог олонд танигдаагүй жижигхэн хот болох Миллсфилдийн оршин суугчид мөн ийм эрхтэй аж. Диксвилл-Нотч хотод санал хураалт эхэлснээсээ хойш хэдэн минутын дараа дууссан бөгөөд саналын хуудсыг мөн л хэдхэн минутын дараа тоолж дуусжээ. Санал хураалтын дүнг фэйсбүүкээр шууд танилцуулсан байна. Байденд таван хүн санал өгсөн бол Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трампыг нэг ч сонгогч дэмжээгүй байна. Миллсфилдэд Трамп 16 хүний ​​санал авч ялсан гэж CNN мэдээлэв. Харин Байденыг тус хотын таван оршин суугч дэмжжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна