Аваргуудын лигийн найман тоглолтод 35 гоол бүртгэгдлээ

Админ
2020/11/05

ЕХБХ-ны /UEFA/ Аваргуудын лигийн хэсгийн шатны гурав дахь тоглолтууд урьд шөнө эхэлж, найман тоглолтод 35 гоол орж хөгжөөн дэмжигчдийг баясгалаа. Цомыг хамгаалагч "Байерн Мюнхэн" болон Английн нэр төрийг хамгаалагч "Ливерпүүл", "Манчестер сити" клубүүд тус тусын өрсөлдөгчөө илүүрхэв. Хөл бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан "Реал Мадрид", "Интер Милан" багуудын тоглолтод "Реал Мадрид" 3:2-оор хожлоо. Харин эхний тоглолтдоо "Реал Мадрид"-ыг 2:3-аар хожиж, удаах тойрогт "Интер Милан"-тай тэнцэж шуугиан дэгдээгээд байсан Украины "Шахтёр" клуб талбайдаа Германы "Мюнхэнгладбах"-т 0:6-аар бут ниргүүллээ. Найман тоглолтын дүн: 
  • Локомотив Москва 1:1 Атлетико Мадрид
  • Шахтёр 0:6 Мюнхэнгладбах
  • Ред Булл Зальцбург 2:6 Байерн Мюнхэн
  • Реал Мадрид 3:2 Интер Милан
  • Ман сити 3:0 Олимпиакос
  • Порто 3:0 Марсель
  • Мидтьюлланн 1:2 Аяакс
  • Аталанта 0:5 Ливерпүүл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна