Ука Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа
Монголын урлагийн салбарт өөрийн гэсэн орон зай, өнгө төрхийг бий болгож чадсан Ука өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Ташрамд дуулгахад өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож буй юм.
Тэрээр шинэ уран бүтээлүүдээрээ үргэлж сонсогчдын сонорыг мялаадгаас гадна “The Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажиллан хэр чадварлаг уран бүтээлч гэдгээ нотолсон билээ.
Ука энэ сарын 20-нд “DO IT” нэртэй тоглолтоо “Буянт-Ухаа” спортын ордонд хийхээр төлөвлөж буй юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна