Дани улсад 17 сая усны булгыг зууханд шатаана

Админ
2020/11/07

Данид устгалд орох усны булгануудыг дулааны станцын зууханд шатаана хэмээн тус улсын Мал эмнэлэг, хүнсний бүтээгдэхүүний газар мэдэгджээ.

Мутацид орсон коронавирусний дэгдэлтийг зогсоохын тулд 17 сая орчим усны булгыг устгахаар төлөвлөөд буйтай холбогдуулан дээр дурдагдсаныг хэрэгжүүлэх тухай гэрээг 11 дулааны станцтай байгуулжээ.

Усны булгануудыг устгалд оруулах чиглэлд мэргэшсэн компаниуд Данид байдаг хэдий ч хүчин чадал нь хүрэлцэхгүйтэй холбоотойгоор дулааны станцуудаас тусламж авах шийдвэр гаргасан байна. Халдварын улмаас өмнө нь Засгийн газрын бүх усны булгыг устгалд оруулах шийдвэр гаргасан юм.

Түүнчлэн Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр  амьтан үржүүлэгчдэд нөхөн төлбөр олгох тухай мэдэгджээ. Хэдий хэмжээний нөхөн төлбөр олгох нь тодорхойгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна