Коронавирусээр халдварласан 4 тохиолдол шинээр бүртгэгджээ

Админ
2020/11/09

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээгээр 4 хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 361 болсныг ЭМЯ-наас фейсбүүк хуудсаараа мэдээлжээ. Коронавирусээр халдварласан хүмүүсээс 318 нь эдгэрсэн бол 43 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 35-ынх нь биеийн байдал хөнгөн, 7-гийнх нь хүндэвтэр, 1 нь хүнд байна. Ташрамд дурдахад, дэлхий нийтэд коронавирус тархаж эхэлснээс хойш Монгол Улс нийт 93 мянга 553 хүний сорьцод шинжилгээ хийж, нэгдүгээр сараас хойш гадаадаас эх орондоо ирсэн 32 мянга 257 иргэнийг тусгаарласан юм. Одоогоор тусгаарлалтад 2729 иргэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна