АНУ-д халдварын тохиолдлын тоо 10 сая давжээ

Админ
2020/11/11

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 10 сая давсан тухай Жон Хопкинсын их сургууль мэдээлэв.Тус улсад халдварын нийт 10 018 278 тохиолдол бүртгэгдсэн бол нас баралтын тоо 237 742-т хүрчээ. АНУ энэ хоёр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.Тус улсад халдварын тохиолдлын тоо дөрвөн өдөр дарааллан 100 мянгыг давжээ. Тодруулбал, 11 дүгээр сарын 5-нд 121 888, 6-нд 126 480, 7-нд 128 412, 8-нд 105 927 тохиолдлууд илэрчээ. Аравдугаар сарын 30-нд АНУ-д өдөрт хамгийн олон тохиолдол илэрсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна