Европт чацарганы тос, шүүсийг эхний ээлжинд гаргахаар ажиллаж байна

Админ
2020/11/11

"Монголын чацаргана-Дэлхийн зах зээлд" кластерын анхдугаар чуулган амжилттай болж байна. Чацарганы үйлдвэрлэлийн борлуулалт өндөр бус, мөн дотоодын зах зээлийн хэрэглээ түгээмэл бус, хэрэглээг нэмэгдүүлэхэд соён гэгээрүүлэх, сурталчилгааны үйл ажиллагаа дутагдаж буйг чуулганаар хөндөн хэлэлцэж байна. Өнөөдөр манай улсад 7 мянган га-ад чацаргана тариалж, ургац сайтай жилд 3 мянга орчим тонныг хураан авдаг байна. Ташрамд дурдахад Монгол, Германы ХАҮТ-ын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дээр дурдсан чацарганы нэмүү өртгийг дэмжих "Pro Value" төслийн хүрээнд Увс аймагт чацарганы баярыг 4 дэхь жилдээ зохион байгуулж байна. Энд орон нутгийн чацарганатай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг гарган шинэлэг чацарганатай бүтээгдэхүүнүүдийг шалгаруулдаг. Энэ жилийн баярт ААН-үүд нийтдээ 40 гаруй нэр төрлийн чацарганы бүтээгдэхүүнтэй оролцож, чацарганы баярын үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан “Брэндинг, онлайн маркетинг”-ийн 3 өдрийн сургалт зохион байгуулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна