Видео тоглоомын зах зээлд “Sony”, “Microsoft” нэг нэгнийхээ үндсэн зах зээлд төвлөрч эхлэв

Админ
2020/11/12

Видео тоглоомын консол хөгжүүлэгч “Sony” болон “Microsoft” компаниуд нэг нэгнийхээ үндсэн зах зээлд түлхүү анхаарч эхэллээ. Өөрөөр хэлбэл “Microsoft” Японы хэрэглэгчдийг татахаар идэвхтэй оролдож байгаа бол “Sony” эсрэгээрээ АНУ-ын зах зээлд илүүтэй хандаж байна. “Sony” компанийн "PS4" консол Японд тооцоолсноос бага худалдагдсан учир АНУ-ын зах зээлд хандаж эхэлсэн талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Харин “Microsoft” энэ орон зайд өрсөлдөхөөр шинэ “Xbox” консолоо “Sony”-ийн консолтой зэрэгцүүлэн энэ долоо хоногт худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн “Xbox”-д тусгайлан зориулсан видео тоглоом бүтээхээр Японы тоглоом хөгжүүлэгчидтэй хэлцэл хийж байгаагаа мэдэгджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна