Тодорхой асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, хүмүүсээс гарын үсэг цуглуулдаг change.org сайтад нэг иргэн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын компьютерын Windows системийг лицензтэй болгох хөдөлгөөнийг эхлүүлжээ.
Өчигдөр болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын виртуал чуулганд оролцохдоо ерөнхийлөгч Х.Баттулга лицензгүй Windows системтэй компьютер ашиглаж байгаа нь хэвлэлд тараасан гэрэл зурагнаас ил болсон юм байна.
Иймээс төрийн байгууллагуудад оюуны өмчийг хүндлэх, албан ёсны зөвшөөрөлтэй программ ашиглах явдал хангалтгүй байгааг шүүмжилсэн иргэн энэ байдлыг өөрчлөхийг шаарджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна